Мьянмарын холбооны Ерөнхийлөгч У Тейн Сейн

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 29

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн айлчлал хийж байна. Өнөөдөр түүнийг угтах албан ёсны ажиллагаа Чингис хааны талбайд боллоо. Мьянмарын Холбооны  улстай дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсын төрийн тэргүүний Монголд  хийж байгаа  анхны айлчлал нь энэ юм.

Тэр 2007-2011 он хүртэл Мьянмар холбооны улсын Ерөнхий сайдаар ажиллаж байв. Түүний тэргүүлсэн Засгийн газар улс орондоо улс төр, эдийн засгийн томоохон өөрчлөлтүүдийг хийсэн гэдгээрээ ялгардаг.

Ерөнхийлөгч У Тейн Сейн бол Мьянмар улсын сүүлийн 49 жилийн хугацаанд анх удаа иргэдээсээ сонгогдсон Ерөнхийлөгч гэдгээрээ онцлоготой.

Тэрбээр 1945 оны хоёрдугаар сард хөдөө тосгоны эгэл жирийн тариачны гэр бүлд төрсөн, энэ жил 70 настай. Түүний аав газаргүй тариачин байжээ. Завиар ачаа бараа зөөж гэр бүлээ тэжээж, эхнэрээ нас  барсны дараа Буддын сүмд ирж 10 шахам жил буяны үйл хийсэн хэмээн намтарт нь дуржээ.

У Тейн Сейн гурван хүүхэдтэй айлын отгон нь байв. Тэрбэр угаас цэргийн хүн. Цэргийн боловсрол эзэмшиж энэ салбарт 1968-2010 он хүртэл  40 гаруй жил ажиллахдаа жирийн цэргээс армийн генерал болтлоо өсч дэвшижээ.

Тэр 2007-2011 он хүртэл Мьянмар холбооны улсын Ерөнхий сайдаар ажиллаж байв. Түүний тэргүүлсэн Засгийн газар улс орондоо улс төр, эдийн засгийн томоохон өөрчлөлтүүдийг хийсэн гэдгээрээ ялгардаг. Тухайлбал, улс төрийн хоригдолуудыг суллаж, хэвлэл мэдээлэлд тавьж байсан хяналтыг /цензури/цуцалсан байна. Түүнчлэн эдийн засгийн салбарт үндэсний эрх ашгийг дээдэлж, улс орондоо ашиггүй гадаад дотоодын төслүүдийг зогсоосны дотор усан цахилгаан станцын чиглэлээр хэрэгжүүлж байсан Хятадын томоохон төсөл багтсан байна. Түүнчлэн бүс нутгийнхаа улс төр, эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, дэлхийн улс орнуудтай харилцаагаа сайжруулах бодлогыг  идэвхтэй явуулж байгаа бол дотооддоо ардчиллыг хөгжүүлэх, хүний эрхийг хангах, эдийн засгийнхаа эрчимтэй хөгжлийг хангахад түлхүү анхаарч байна.

Тэрбээр 2011 оны гуравдугаар сараас эхлэн Мьянмарын холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчөөр ард түмнээсээ сонгогдон ажиллаж байна. Тус улсын нийт сонгогчдын 91 хувь нь түүний төлөө саналаа өгчээ. Мьянмарын холбооны эрх баригч  Холбооны Эв нэгдэл, хөгжлийн намын тэргүүн бөгөөд энэ нам 2010 оны парламентын сонгуулийн өмнөхөн байгуулагдаж байв. 2012 онд тэр энэ намын тэргүүнээр дахин сонгогдсон бөгөөд харин үүнийг тус улсын Үндсэн хууль зарчсөн явдал гэж үзэх нь ч бас бий.

Түүний гэргийг Хин Хин Вин гэдэг бөгөөд Ерөнхийлөгчийнх гурван охинтой гэнэ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top