”ДЦС-4”-д доголдол гарч, цахилгааны хязгаарлалт хийжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 29

Өнөөдөр "Дулааны цахилгаан станц-4" ТӨХК-д ээлжит засварын ажил хийх явцад доголдол гарчээ.

Үүний улмаас эрчим хүчний систем чадлын дутагдалд орж, Төв аймаг, Улаанбаатар хотын Налайх, Багахангай, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг Диспетчерийн үндэсний төвөөс түр хязгаарлаад байгаа аж.

Иймд хэрэглэгчиддээ цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ түр зохицуулна уу хэмээн "Улаанбаатар Цахилгаан Түгээх сүлжээ" ТӨХК-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top