Хуучин загварын гадаад паспортаар ОХУ-д зорчиж болно

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 29

Сүүлийн үед манай улсын иргэд ОХУ руу ихээр зорчих болсонтой холбогдуулан тус улсын хилээр нэвтэрч буй Монгол Улсын иргэдийн бичиг баримтын хугацаанд тодорхой шаардлага тавьж, хилээр нэвтрүүлэхгүй байгаа талаар иргэд ярьж байгаа. Тиймээс энэ асуудлаар ОХУ-ын Хиагтын хэсгийн Хилийн бүрэн эрхт төлөөлөгч, хурандаа А.Ю.Кудимов зургадугаар сарын 22-ны өдрийн 75 тоот албан захидлаар “ОХУ-ын Гадаад харилцааны яамнаас Буриадын Хилийн Удирдах Газарт 2015 оны зургадугаар сард Монгол Улсын иргэдийн үндэсний гадаад паспортын талаар тодруулга ирүүлж Монгол Улсын хуулийн дагуу Монгол Улсын иргэдийг хуучин загварын (2006 оны 07 дугаар сарын 01-ний өмнө олгогдсон) гадаад паспортаар ОХУ-ын нутаг дэвсгэрт зорчиж болохыг мэдэгдсэн” байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top