Улстөржүүлээд байвал улстөржөөд өгье

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 30

Чингис хааны барималыг Монголд авчрахтай зэрэгцэн түүний барималыг Сүхбаатарын хөшөөний оронд байрлуулах гэж байгааг анх гадарлаж мэдэн ард түмэндээ мэдээлж байсны хувьд хэдэн үг хэлчье.

Ямартай ч, энэ асуудал Монголоос хальж гаднынхны анхааралд өртөөд байна. Тэд энэ асуудал хэрхэн шийдэгдэхийг хүлээж басхүү шоголсон зургууд нийтэлжээ. Мэдээж Сүхбаатарын хөшөөг Чингис хаантай хамтад нь нэг газар зална гэж юу байхав. Харин Сүхбаатарын хөшөөний оронд Чингис хааныг байрлуулах улстөржсөн асуудал дээр улстөржсөн шиг улстөржөөд өгье. Сүхбаатарын хөшөөний оронд Чингис хааны барималыг байрлуулах тийм ч зөв алхам биш хэрвээ ийм дээрээ тулбал Монгол хүний ур ухаан шингэсэн Монгол Чингис хааны баримлыг байрлуулах ёстой.

Юмыг яаж мэдэх вэ “ажнай” Д.Бат-Эрдэнийн худалдаж авсан гэгдээд буй Чингис хааны барималыг бүтээсэн эзэн нь болох Оросын Буриадын барималч Даши Намдоков хэзээ нэг өдөр дургүй нь хүрээд би барималаа авна, май энэ мөнгөө ав гээд тэмцээд эхэлбэл яах гэж байна. Улс юм бол улс шиг ул суурьтай юм хийх хэрэгтэй. Битгий Лениний хөшөөг буулгаж Оросуудын дургүйг хүргэчихээд одоо болохоор шалчигнаж уучлалт гуйгаад байгаа хотын дарга шиг юм хийх гээд бай л даа. Э.Бат-Үүлийн энэ үйлдэл АН-ын өнөөгийн удирдлагуудын өмнө нь хийчээд дараа нь буруу байснаа ухаардгийн нэг жишээ, тод нотолгоо.

Ер нь Ардчилал, шинэчлэл нэрийн дор АН байсныг өөрчилж, байгааг хувааж идэж, худлаа хошгируулж, өр тавьж, гуйлга гуйхаас өөрийг хийгүй байна. Тиймдээ ч аль хэдийнэ гадаадад “гуйлгачин” төр хоч авах болсон юм. Өнөөгийн төр, засаг Монгол Улсын 20 жилд тавиагүй гадаад өрийг 3-хан жилийн дотор тавьсан. Үүнээс АН-ыг олон жилийн дараа гарч ирэнгүүтээ хийх гээд үзье, чадахгүй бол ихээхэн шиг халааслаад бууя гэсэн бодолтой байна гэхээс өөр арга алга. Мэдээж ирэх сонгуулиар тэд ялагдвал дараагийн 4 жилд МАН юм уу эсвэл аль нэг нам өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн Засгийн газрыг олигтой жолоодож чадахгүй, тиймээс 2020 онд АН дахин гарч ирнэ гэж тооцоолсон байж болох юм. Түүнчлэн Сүхбаатарын хөшөөг Чингис хааны барималаар солих үйлдлээрээ АН Чингис хаан, Сүхбаатар жанжин хоёрыг өрсөлдүүлж Монголын нэг бахархлыг үгүйсгэж байна. Хоёулаа л Монголын бахархал. Заавал энэ хоёрыг өрсөлдүүлж, нэгийг нь харлуулж баллуурдах хэрэг байна уу.

Нөгөө талаас АН өөрсдийгөө Чингис хаан, МАН-ыг Сүхбаатар жанжин болгож, хэн нь ялахаа үзэх гэсэн далд санаатай ч байж болох юм. Хэрвээ Сүх жанжны хөшөөг Чингис хааны барималаар сольдог юм бол яах уу МАН дараагийн сонгуулиар гарч ирээд эргүүлээд сольчих байлгүй дээ. АН  Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон, одоо болохоор хөшөөг нь Чингисийнх болгох гэж байна. Тэртэй тэргүй Улаанбаатарыг нүүлгэх нь дээр гэдгийг гадна, дотныхон хэлж байгаа, тэр нүүлгэсэн шинэ хоттоо Чингис хааны талбай байгуулж, Чингис хааны барималыг байрлуулж болно шүү дээ.

Харин Их Эзэн Чингис хааны төрсөн газар Хэнтий аймгийн төв Өндөрхааныг Чингис болгож болно. Түүнчлэн байсан юм байгаагаараа байж ард түмэнд хүрдэг. Тиймдээ ч ард түмэн хийгээд гаднынханд үнэлэгдэж, он цагийн аясаар хүүхэд багачуудад түүхийг сануулж, үнэд орж, хүндлэгддэг. Чингисийн талбай /хуучнаар Сүхбаатарын талбай/-д байрлуулна гэчихээд одоо болохоор АН-ынхан Төв аймагт аваачина л гэнэ. Урьдын адил өөр зүйл ярьж байгаад гэнэт хийдэг шиг ингэж ярьж байгаад ирэх сонгуулийн өмнө Сүхбаатарын хөшөөний оронд тавьж, ард иргэдийг аядуу үгээр хуурах чадмаг аргаа хийж магадгүй.

Ямартай ч, Төв аймагт аваачиж байрлуулсан хойно нь л тэглээ ингэлээ гэхгүй бол энэ улстөрчид чинь барьцгүй, хэлсэн амнаасаа буцдаг янзын нөхдүүд байгаа юм. Аргаа барахдаа л Сүхбаатарын хөшөөгөөр улстөржөөд байгаа, басхүү Хятадын эрлийзүүдээрээ дуудуулдаг АН-ын өнөөгийн удирдлагуудыг өвөө нараа хядуулсан гамингийн үлдэгдлүүд гэж хэлэхээс өөр арга алга. Гамингийн үлдэгдэл хурлизууд л Сүхбаатарын хөшөөг үзэн ядах биз. Тиймдээ ч Сүх жанжны хөшөөг эргүүлж, шарилыг нь онгичиж аргагүй урд зүгийн занасан хүнийхээ онгоныг хүртэл зүгээр орхидоггүй ааш авир гарч байна шүү дээ.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аймхай монгол(43.242.243.113) 2015 оны 07 сарын 02

Ядахдаа бусадад эзлэгдэн зовж байгаа монгол ахан дүүсээсээ ичээсэй тусгаар тогтносон улс байж Их хаанаа хүртэл төв талбайдаа залж чадахгүй арчаагүй загнаж байгааг хараад Буриад Өвөрмонгол Халимаг Тува нар шоолж та нарын арчаагүйг гайхаж байна даа. Ийм усан тэнэгүүд голомт сахиж үлдэж гэж гутаж байна даа. Өвөрмонголчууд хэдий Хятадад эзлэгдэн зовж байгаа ч Чингисийн цогцолбор барьж тахин шүтэж гадныханд үзүүлээд байж байна шүү дээ

0  |  0
тэнэгүүдэд(43.242.243.113) 2015 оны 07 сарын 02

Чингисээ хүртэл хаана залахаа Орос Хятадын гар хөл болсон МАН-аас асуух албагүй хаанаа ямар хөшөө байрлуулах нь Чингисийн Монголчуудын эрх, тусгаар тогтносон улсын асуудал. Оросын Буриад гэж хэзээ ч байгаагүй байх ч үгүй

0  |  0
чингисийн монгол(43.242.243.113) 2015 оны 07 сарын 02

Төв талбай дээрээ их эзнээ залахаа муусайн тэнэгүүдээр заалгаж хэн нэгэнээс гөлөгнөх шаардлагагүй Оросын Буриад гэж хэзээ ч байгаагүй байх ч үгүй Буриад гэсэн ястан Монголын нэг хэсэг үсэрсэн цус тасарсан цус маань Орос Монгол 2 шал өөр соёл заншил гаралтай үндэстнүүд. Бид төв талбайдаа хөшөө залахаа Оросоос асуух ёстой юм уу мангараа.

0  |  0
www (78.118.197.126) 2015 оны 07 сарын 01

Solij tavihgui l gesen sh dee. Shine medeegee unshaachee. AN-d aldaa bga. Gehdee ikh yum hiij bga shuu. Uguisgevel aldas bno.

0  |  0
zochin(103.26.195.139) 2015 оны 06 сарын 30

iim gachin yum hiihee bolimoor yum arai oor yum hj boldogui yumuu!!!

0  |  0
Оюунгэрэл(203.169.48.131) 2015 оны 06 сарын 30

АН ын ч МАН ын ч гишүүн биш би, англид ч амьдарч байсан. Англид анх байрлуулахад нь баярлаад хажууд нь зургаа авахуулж л байлаа. Ийм үнэтэй мундаг хүний хөшөө гэхэд хэтэрхий абстрак санагдаж л байсан гэхдээ л Чингис хааны минь хөшөө шүүдээ л гэж бодож байсан. Гэхдээ өсөхөөсөө Сүхбаатарын талбайд ирж жанжны хөшөөний хажууд сууж ирсэн дурсамж минь Сүх жанжны хөшөөг өөр тийш нүүлгэнэ гэсэн энэ хачин яриаг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй нь. Өөр сайхан газар байрлуулдаа Монгол өргөн уудам нутагтай, тэр хөшөөг үзэх гэж очих ядаж дотоодын жуулчид зөндөө бий. Орон нутгийн хөгжилд тустай.

0  |  0
red(202.179.10.158) 2015 оны 06 сарын 30

энэхүү хөшөөг хувь хүн худалдаж авсан. хувь хүний өмч учир заавал төв талбайд байрлуулах нь ашиг сонирхол бизнес юм бишүү. авсан үнээс хэд дахин их үнээр шахандаа. сүхбаатар хэдий дэлхийд дансгүй ч монгол монголчуудад заавал данстай хүндэтгэх эрхмийн нэг билээ. тиймээс чингис гэж байгаа боловч хэнийг ч юм төлөөлүүлэн хийсэн хөшөөгөө өөрийнхөө хашаанд л тавина биз.

0  |  0
ЗОРИГ(202.179.8.134) 2015 оны 06 сарын 30

Чингэс хааны армийн зуутын ноёны энд ч хүрэхгүй, дэлхий даяар мэдэхгүй хүнийг 1000 жилийн суутын суут хүн эзэн хаантайгаа барьцалдуулаад яахав дээ. Түүхийн үнэт зүйлийг өнөө цагийнхан биш харин 70 жил төр барьсан нөхдүүд л жинхэнэ эвдэж, устгаж, шатааж, буудаж, сумны хонгио хийхээр Орос руу явуулж байсныг мартаагүй шүү. Явцгүй юм ярьж байх юм даа.

0  |  0
Болд(112.72.13.139) 2015 оны 06 сарын 30

Тэгэж ярих юм бол Намдаков чинь Монгол цустай хүн шүү! Хийсэн юмных нь төлөө тэр хүнийг энэ хэрүүлдээ бүү оруул! Хаа байрлуулбал таарах вэ гэдэг дээрээ эрүүл саруулаар тунгаан шүүцгээ!

0  |  0
болороо(213.229.64.180) 2015 оны 06 сарын 30

өчигдөр Баярцогт мэдээгээр сурвалжлагчидын асуултанд маш тодорхой хариулж бсан. Газар мундсан биш Чингисийн 2-н 2 хөшөөг нэг дор тавихгүй. Өөр газар байрлуулана гэж

0  |  0
болороо(213.229.64.180) 2015 оны 06 сарын 30

өчигдөр Баярцогт мэдээгээр сурвалжлагчидын асуултанд маш тодорхой хариулж бсан. Газар мундсан биш Чингисийн 2-н 2 хөшөөг нэг дор тавихгүй. Өөр газар байрлуулана гэж

0  |  0
хандаа(213.229.64.180) 2015 оны 06 сарын 30

Нээрэээ утгаар нь төв талбайгаа Чингисийн хөшөөтэй, нэртэй юутай ийтэй нь Чингисийн талбай болгоод. Шинээр Сүхбаатарын хөшөөтэй талбай байгуулж болдоггүй юмуу

0  |  0
бобо(213.229.64.180) 2015 оны 06 сарын 30

Энэ хөшөөг тависан ч яадаг юм. ИХ эртний үнэтэй хөшөө юм бна лээ шдэ. Тэртээ тэргүй Чингисийн талбай нэртэй юм чин

0  |  0
зулаа(213.229.64.180) 2015 оны 06 сарын 30

өчигдөр мэдээгээр огт тийм зүйл яриагүй, хүмүүсийн толгой эргүүлж худал ярихаа боль гэж бна лээ шдээ

0  |  0
юка(213.229.64.180) 2015 оны 06 сарын 30

за юун бичих юмаа олж ядсын. энэ талаар Баярцогт тийм юм бхгүй л гж бна лээ шдээ

0  |  0
Top