“Нью Йорк Таймс” сонин монгол хэлээр хэвлэгдэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 30

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНУ-д хийсэн айлчлал нэлээд үр дүнтэй болж олон чухал ажил нээгдэх болсны нэг нь дэлхийд алдартай “Нью Йорк Таймс” /New York Times/ сониныг Монгол Улсад монгол болон англи хэлээр гаргах явдал байв. 1851 онд анхны дугаараа гаргаж байсан дэлхийн хамгийн нөлөөтэй хэвлэлүүдийн нэг “Нью Йорк Таймс” сонин энэ хугацаанд сэтгүүлчийн олон улсын хамгийн дээд шагнал болох Пулитцерын шагналыг 114 удаа хүртэж байсан бөгөөд дотоодын маш олон шагналыг түүжээ. “Нью Йорк Таймс” АНУ-д “Wall Street Journal”-ын дараа орох хоёр дахь том, нэр хүндтэй сонин . Гэхдээ “Wall Street Journal” бизнесийн талдаа зонхилсон сэтгүүл бөгөөд “Нью Йорк Таймс” өдөр тутмын мэдээллийн сонин юм. Энэ сонин Монголд монгол хэлээр хэвлэгддэг болсноор Монголчууд бид дэлхийн цаг үеэс нэг ч хором хоцрохгүй мэдээлэл авах сайн талтай.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top