Наадмаар 5 хоног амарна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 30

Баяр наадмын дараагийн өдрүүд буюу долдугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гаригийн ажлын өдрүүдийг амралтын өдрүүдэд шилжүүлэхгүй байх шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан тухай Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээллээ.

Тиймээс долдугаар сарын 11-15-ны баярын өдрүүдэд бүх нийтээр амраад 16, 17-ны өдрүүдэд төрийн байгууллагын ажил үйлчилгээ хэвийн журмаар үргэлжлэх юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top