Николь Шерзингер зүрхээ дэвтээж явна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 30

Хүнийг мөнгөнөөс илүү хайрлаж дурласан хүн л баяр баясгалантай болгодгийг Николь Шерзингер ойрын өдрүүдэ мэдэрч явна. 7 жилийн турш хайрлаж хамтын амьдарлаа зохионо хэмээн итгэж явсан залуу нь өнгөрсөн хоёрдугаар сард бүрмөсөн хаяж явснаас хойш сэтгэл санааны гүн хямралд ороод буй алдарт дуучин Николь Шерзингер төрсөн өдрөө тэмдэглэхээр Грект ирсэн бөгөөд одоо ч гэсэн тэнд наранд биеэ шарж, усанд орсон шиг амарч байна.

Никольд царай, бие хаа, мөнгө, нэр алдар гээд бүх зүйл байгаа ч нэг л биш байгааг папараццичид илрүүлжээ. Тэр 6 дугаар сарын 29-нд 37 нас хүрсэн бөгөөд өдгөө 23 настай Пайтим Касами хэмээх хөлбөмбөгчин залуутай үерхэж байна. Пайтим Касами нь албани гаралтай бөгөөд Швейцарийн хөлбөмбөгчин юм.

Тэрбээр Грекийн “Олимпиакос” клубт хагас хамгаалагчаар тоглодог ба ирээдүйтэй хөлбөмбөгчинд тооцогддог байна. Ямартай ч, Николь “Формула 1”-ийн “Мерседес” багийн нисгэгч Льюис Хамильтонд ханддаг байсан шиг хөлбөмбөгчин залууд хандахгүй байна. Ажлын шаардлагын улмаас дэлхийн энд тэнд очиж уралддаг Льюис дээр Николь дэлхийн хаанаас ч нисч очиж, уралдааныг нь үздэг байв. Харин хөлбөмбөгчин залуугаар зүгээр л зүрхээ дэвтээж байгаа бололтой сэтгэл гаргахгүй байна.   

Пайтим Касамийн хамт

 

Льюис Хамильтоны хамт

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.19.219) 2019 оны 02 сарын 16

Nicole bi shuu dee meddegchboloosoi

0  |  0
(188.143.234.155) 2016 оны 10 сарын 11

Your answer was just what I nedeed. It”s made my day!

0  |  0
d(124.158.109.232) 2015 оны 06 сарын 30

goe huuhen. tenrg zaluu

0  |  0
Top