С.Жавхлан:Үсээ хусах нь тэмцлийн хамгийн том хэлбэр

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 30

МУГЖ С.Жавхлан, МУГТ Ц.Шаравжамц нар долдугаар сарын 1-нд Чингисийн талбайд улстөрчдийн увагүй үйлдлийг эсэргүүцэ үсээ хусах болсон тухай мэдээлж байсан билээ.

Тэгвэл дуучин, сагсан бөмбөгчин хоёр энэ талаараа хэвлэлийн баг хурал зарлаж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Өөр өөрсдийн салбарт тэргүүлж явсан, явж ч байгаа алдартай хоёр гавьяат долдугаар сарын 1-ний 11:00-12:00 цаг буюу Морин цагт үсээ хусах гэнэ. “Хамаг Монгол” төслийг санаачлагч С.Жавхлангийн энэ мэдээ Оросын Буриад, Халимагийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хэдийнэ хүрчээ.

Тэндээс харахад Монголын зохиолын дууны өнөө цагийн хаан С.Жавхлан болон Монголын хамгийн өндөр хүн, нэрт сагсчин асан Ц.Шаравжамц улстөрчдийн үйлдэл хэрээс хэтэрч, газар нутгаа харийн оронд зарж, улстөрчдийн буруутай үйлдлээс болж зовж буй иргэдэд санаа зовсондоо ийм үйлдэл хийхээр болсон гэжээ. С.Жавхлагийн хувьд нэлээд удаан хугацаанд үсээ ургуулсан бөгөөд түүний хувьд үнэтэй зүйл нь. Тиймдээ ч тэр үү С.Жавхлан хэвлэлийн бага хурал дээр “Үсээ хусах нь тэмцлийн хамгийн том хэлбэр” гэж хэлжээ. Түүнчлэн УИХ-ын 76 гишүүнийг хурцаар шүүмжилж, тэднийг сүү өгдөггүй үнээ, ноолуур өгдөггүй ямаатай зүйрлэв. Өөрөөр хэлбэл, энэ үгээрээ тэрбээр 76 гишүүнийг биеэ бүрэн дайчилж ажиллахгүй байна гэж хэлжээ.

Харин саяхан Өмнөд Солонгост экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг, хорих ангид “Гал үндэстэн” холбооны тэргүүн Д.Мөнхбаярыг эргэж очсон С.Жавхлангийн хувьд улстөрчдийн буруутай үйлдлээс болж зовж буй иргэд гэдэгт тэд багтаж байгаа нь лавтай болохыг дор нь ойлгов.

Харин Ц.Шаравжамц “Өнөөдөр би энд Жавхаа дүүгээ дэмжээд ирлээ. Миний бие олон жилийн турш хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө эх орныхоо төлөө дугарч ирсэн. Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр бас дуу хоолойгоо илэрхийлж байгаа. Өдийг хүртэл шийдвэртэй алхам хийхгүй байсан нь  улстөрчдийг одоо хийж байгаа эрээ цээргүй үйлдлээ болих байх, ухаарах байх гэж найдаж ирснийх байсан юм. Гэхдээ ухаарахгүй гэдэг нь тодорхой боллоо.

Эр хүний хувьд үсээ хусна гэдэг тийм амар гаргах шийдвэр биш. Миний бие гурван настайдаа даахиа үргээлгэснээс хойш үсээ хусаж үзээгүй. Тиймээс сэрүүцэх гэсэндээ үсээ хусаж байна гэж ойлгох хэрэггүй″ хэмээсэн юм.

Ямартай ч, С.Жавхлан үсээ хусах нь:


1 дүгээрт, Эх орондоо үнэнч байхыг илэрхийлсэн андгай


2 дугаарт,  Эх орноо худалдаж идээд байгаа албан тушаалтнуудыг огцрохыг шаардаж буй тэмцлийн хэлбэр


3 дугаарт,  Эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг хамгаалах зэрэг үүднээс хийж буй үйлдэл гэж тайлбарласан юм.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.170.69.58) 2015 оны 07 сарын 01

Солиорлоо гээд байгаа хүмүүс өөрсдөө яааж энэ улсын төлөө санаа зовж байгаагаа хэлээч.хэн нэгний татаас нөмрөг сүүдрийн дор хөнгөн хялбар амьдрардаг ийм бөөлжисүүд байдгын.хэзээ ч эрслэн босож чадахгүй үйм ээн самуун болход зурагтаараа үзээд гэртээ хар амиа хоохойлоод хээвтэж байдгын.

0  |  0
badka(202.70.46.206) 2015 оны 07 сарын 01

zow demjij bn shv eh oronchid gsn hvmvvs ni demjeerei

0  |  0
Цэрэг(172.56.30.115) 2015 оны 07 сарын 01

Шараваа цэрэгт яваагүй юм уу

0  |  0
tuguu(88.77.186.213) 2015 оны 07 сарын 01

Gus gus gusaad yahavde jahan uur yum bodoj olmoor yumaa shal balarsiinmaa

0  |  0
mukhalai(75.86.159.135) 2015 оны 06 сарын 30

hezes usuu khusuulan geed showuudaad baikhiin,saltaanii us khusakhtai adil bishuu! kharin zuliin gol bolnoo gevel uur shuudee.

0  |  0
demjigch(122.201.21.190) 2015 оны 06 сарын 30

Erguu malnuud oyun uhaani doroitold orson novshnuudaa hezee gazar nutaggui gishgeh gazargui bolhoo huleged suuj bgan be. Ta narig bodvol uls ornoo gesen setgel bn.

0  |  0
Татвар(94.214.189.218) 2015 оны 06 сарын 30

Татвараа төлчих. Татвараа төлчихөж чадахгүй эх оронч гэж байх уу.

0  |  0
Mulzsn(43.242.243.141) 2015 оны 06 сарын 30

Us husuulh jun bolhon hiidg zuil. Hamgiin tom temcel tuvd lam nar hiidg shdee duuchin guai

0  |  0
medrelee gej...(203.91.117.4) 2015 оны 06 сарын 30

kommunizm-iin nisdeg anaash sharawjamtsaa, aluurchin namiinhandaa nohoi daitai oligtoi hutsaad ogoosei....

0  |  0
Сэнтий(202.131.238.146) 2015 оны 06 сарын 30

Сагсчин Шаравжамц бас дагаад солиорчихжээ. Нийгмээрээ солиороод дууслаа даа

0  |  0
amaraa(122.201.25.222) 2015 оны 06 сарын 30

bi nodnin usee husuulsan uschind

0  |  0
Top