Н.Энхбаярын хувь заяа Н.Алтанхуягт давтагдах уу

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 30

Монгол Улсыг авлигатай өндөртэй орнуудын жагсаалтад ороход их хувь нэмэр оруулсан, оруулж яваа хүмүүс бол яах аргагүй экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Гаднынхан аливаа улс орны авлигын үзүүлэлтийг тухайн орны дотоодод өрнөж буй авлигын асуудал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн авлигын мэдээллээс дүн шинжилгээ хийж гаргадгийг дурдах илүүц биз.

Тэгвэл яг адилхан асуудлаар “Авлигатай тэмцэх газар” /АТГ/-т шалгагдаж буй эксүүдийн хувь тавилан адилхан болж магадгүй байдал өдрөөс өдөрт тодорч байна. Нэгэнтээ авлигын загалмайлсан эцэг гэгдэж явсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэдийгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлалаар суллагдсан ч өдгөө ч авлигын хэргээр шалгагдаж байна. Түүнтэй холбоотой шинэ хэргүүд илэрч, улсаас шамшигдуулсан хөрөнгүүд нь дэлхийн энд тэнд байгаа нь тогтоогдож байна.

Түүнчлэн Н.Энхбаярын нууц хөрөнгүүдийн талаар их юм мэддэг дүү Н.Энхтуяа нь хилийн чанад уруу дүрвэж, одоог хүртэл олдохгүй байна. Нөгөөтэйгүүр “Авлигатай тэмцэх газар” Н.Энхбаярт холбогдох авлигын шинэ хэрэг үүсгэж, эрүү үүсгэхээр бэлдэж байгаа гэх. Тиймээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны экс Ерөнхийлөгчийг цагдан хорьж буйд санаа зовж буйгаа Ц.Элбэгдоржид чангахан хэлсний ачаар суллагдсан Н.Энхбаяр одоо ч эх орондоо тайван байж чадахгүй, гаднын орноор хэрэн хэсүүчилж байна. Саяхан л гэхэд Орост очиж Итгэлт хамбад мөргөөд буцсан тэрбээр Бан Ги Муны эх нутаг Өмнөд Солонгост эмчилгээ хийлгэх нэрийдлээр бүгж, бас болоогүй тэндээс улстөр хийж нөлөөллөө ихэсгэхийг оролдож байна. Хэдэн жилийн өмнө экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын авлигын асуудал олон хүнийг араасаа чирж, бөөн хэл ам болж байсан удаатай. Харин энэ удаад түүний адил мөн л нэгэн экс авлигын асуудлаар шалгагдаж, араасаа олон хүнийг чирж байна.

Нөгөөтэйгүүр, Н.Алтанхуягийн үед албан тушаалаа урвуулан ашиглаж, улсаас өмч, хөрөнгө шамшигдуулсан хүмүүс цөөнгүй. Эндээс яагаад заавал Н.Энхбаяр, Н.Алтахуяг авлигын асуудлаар шалгагдаж байгааг гаргахад тун амархан. Н.Энхбаярын хувьд авлигын загалмайлсан эцэг гэгдэж, АН битгийн хэл одоогийн МАН-ын доторхи нөхдүүдээсээ арай хэтэрч байгаа талаар ил ч тэр далд ч тэр үг сонссон. Улстөрийн хүрээнийнхэн эрх биш мэдэх байлгүй, Н.Энхбаярыг Монгол Улсаас баян гэж хэлж байсан юмдаг. Энэ ч үнэн болох нь батлагдаж Н.Энхбаяр 100 сая ам.доллар хол давсан хөрөнгө хураасан болохыг АТГ олж тогтоосон. Мэдээж хууль бусаар шүү.

Тэгвэл түүний араас МАН-ын экс дарга С.Баяр мөн л тэр хэмжээний хөрөнгө хурааж, өдгөө АН болон АТГ-аас айж АНУ, Канад бүгж буй. Тэгвэл асуудалд орсон ч алс орноос улстөрд нөлөөлж чадаж буй МАХН-ын дарга Н.Энхбаяртай ойрын ирээдүйд Монгол Улсын улстөрийн ертөнцийг атгах нууц тохироо хийсэн АН-ын дарга асан, экс Ерөнхий сайдын Н.Алтанхуягийн хувьд намын нөхдүүддээ буруушаагдах болсон нь нөгөө авлигын асуудал. Тэр намын нөхдөдөө буруушаагдах хэмжээнд хүртэл улсын хөрөнгө завшчээ. Мэдээж энэ нь “Чингис бонд”, “Самурай бонд”-ын мөнгө шүү дээ. Тэгэхээр АН-ыг чансаатай байхад шалгагдаж байгаа Н.Алтанхуяг хойшид Н.Энхбаярын адил АТГ-аас хатуухан шийтгэл хүлээх нь дамжиггүй.

Ингэж холбохын учир Н.Алтанхуяг Н.Энхбаярын адил араасаа чирсэн хүмүүс нь авлигын хэргийг нь илчилж байгаад юм. Нөгөө талаас Н.Алтанхуяг Н.Энхбаярын адил өөрийн хууль ажлын гол хүнээ хилийн чанад уруу зугтаалгасан юм. Тэгэхээр сурах нэрийдлээр Германд орогнож буй Н.Алтанхуягийн хайртай хүргэн Г.Дэнзэн болон хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа нарыг хилийн чанадаас авчирж АТГ-т шалгавал асуудал бүр эдрээтэй болно. Харин энд Л.Гансүх тэргүүтэй Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад нь шадар зөвлөхөөр ажиллаж байсан хүмүүс АТГ-т шалгагдаж, асуудлыг эдрээтүүлж байна. Ер нь тэгээд шинэ Засгийн газрын үед аливаа нэг өндөр албан тушаалтны хэргийг сөхдөг нь гэм биш зан болжээ. 

Олон ийм жишээ байх авч, АН-ыг засаг барьж эхлэх үед буюу 2012 оны тэртээгээс АН-ын дундчуул “Алтан хараацай” С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаад дарамтанд орж харийн орныг зорьсон шүүх прокурорын шинжээч зэрэг учир мэдэх хүмүүсийг гадаадаас хайж байсан нэгэн жишээ байна. Эцэст нь хэлэхэд, шинэ Засгийн газар тутамд л идэж уусан гэх зэргээр нэгнийгээ барьж хорихыг завддаг жишиг манайд тогтож байна.       

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.170.69.58) 2015 оны 07 сарын 01

Хятадууд төрийн албан хаагчид депутат нартаа шоронгийн байдал ялтануудын амьдралыг танилцуулах өдөртэй болж.түүгээрч үл барам хулгай хийсэн бол хэнийгч хаанаас ч чирээд хятадруугаа авчирч байна.Одоо АТГ-ыг Онц бөгөөд бүрэн эрхэт комиссартай Онцгой комисс болгож өргөжүүлэх хэрэгтэй.заавал байцааж гуйж гувших биш ерөнхийдөө л улсаас хулгайлсан албан тушаалаа өчүүхэнч буруу ашигласан бол бүх насаар нь хорьж эсвэл цавчиж дүүжилж хордуулж цахилгаанаар цохиулж амийг нь таслах өндөр ялуудыг хайр найргүй өгөхгүй бол ингэж нэг янцаглаж байж ял өгсөн төдий болж болохгшүй.

0  |  0
zochin(121.88.216.27) 2015 оны 07 сарын 01

avilgal avch baisniigni harsan ym shig bichjee ene setgyylch naad elbegee chin oortoo taalagdaagui humuusiig avilgal nereer ooroosoo holduulaad bgaa ym bichyy

0  |  0
Зочин(203.91.112.137) 2015 оны 07 сарын 01

Алтанхуяг яах аргагүй Монгол төрийн өндөр албыг хувь,ах дүүс , найз нөхөд, намын нөхдийн эрх ашгаар дамжуулан өөрийн хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдсэн авилгач мөнөөс мөн.

0  |  0
МАНАН(24.13.76.214) 2015 оны 07 сарын 01

МАНАН -ын авилгачидын бүр том толгойлогч нь яагаа ч үгүй байнаа Хүзүүгүй хүний толгойг нь авах хэцүү болоод л тэр биз

0  |  0
zochin(65.28.176.122) 2015 оны 07 сарын 01

Ta nar khudlaa medeelel ard tumend ogch baina. N. Altankhuyag khiisen ajul buteesen zuiltei khun shuu! Uuniiig AH bolon bukh naminkhan medne. Khend kheregtei gej uum demii um buchuj ard tumeniig toorogdold orno gej khudlaa medeelel khiij baigaa umuu. Ene 2 khun chini Ard tumendee khiisen ajultai, tedniikhee toloo sainig zoruylj yvsan khumuus shuu.Odoogiin zasag tarakh kheregtei! Ard tumenii amidral dordoj, saikhan amidrakh bolomj ni odor urekh tusam aldagdaj baina. Odoogiin tord baigaa khumuus monkh amidrakh um shig ochuukhen khuvua khucheen oorsdiin dur zorgoor avurlaj baina. Ta 2-t amjult!!

zochin(202.131.252.213) 2015 оны 07 сарын 01

Ene odoo yu geh geed bgn bol jihsig togtloo ene ter geed umuuruud bhig bodohod hamsaatan bj taarahuu negent idsen uusniig ni togtooj bgaag ni bodohod shudarga ajillaj bga bishuu deerees ni daramtaldaggui bol ushuu olon hun ilreh bh harin het davarsaniig ni uursduu shahaj bgaa jishee shuu dee muu ug unen l bdag

0  |  0
Irgen(27.123.214.119) 2015 оны 07 сарын 01

Enhkbayar gedeg hunii hurung ni haana bnaa huurhii hudlaa yum zohioohoo bolimoor yum hurung mungunuus iluu erh chuluu gej chuhal yum bii

0  |  0
Ббббб(208.54.38.208) 2015 оны 06 сарын 30

Эцэст нь хэлэхэд, шинэ Засгийн газар тутамд л идэж уусан гэх зэргээр нэгнийгээ барьж хорихыг завддаг жишиг манайд тогтож байна гэнэ үү????? Жишиг тогтохдоо биш тэд хэн нь ч гарч ирсэн иддэг болоод л тэр л дээ

0  |  0
regzen(46.173.194.171) 2015 оны 06 сарын 30

Eelj gedeg yumiig AN iinkhan ankh sanaachilasan eelj n irekh bailgui dee...

0  |  0
Иргэн (43.242.243.25) 2015 оны 06 сарын 30

Одооны ерөнхийлөгч бхаар авилга бга өөр хүн бхаар авилгал их дээд бга хэрэг үү тийм юм ч бгүй бха

0  |  0
ogi(108.70.173.253) 2015 оны 06 сарын 30

za daa tegej baigaal zamarhandaa bugdeeree niilj idej yysan bolohoor ehnii eeljind ingedegiin tegeel duusna daa

0  |  0
Mongol(180.149.78.21) 2015 оны 06 сарын 30

Элбэгээг энэ 2 -с хүнд ял монголын ард түмэн төлөвлөсөн байгаа

0  |  0
Монгол зочин(103.229.121.159) 2015 оны 06 сарын 30

ТТГ, АТг нийлээд сайтар, чанартай шалгаж үнэн мөнийг тогтоох нь хүний нэр төр, ял лайг тогтоох ганц зөв зам гэдгийг хаа хаана бодох л ёстой

0  |  0
irgen(112.72.11.121) 2015 оны 06 сарын 30

aimshigt avilagchid harin manandl baa baih shvv.

0  |  0
Top