Н.Алтанхуягийг тагнуулаас дуудлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 30

Ерөнхий сайд асан Н.Алтанхугийг тагнууллын байгууллагаас дуудсан байна. Ингэхдээ түүнийг хуулийн хугацаанд ирж байцаалт өгөхийг хүсчээ. Харин Н.Алтанхуяг энэ дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж тодруулга хүссэн байна. Түүний санаачилсан хуулийн төслөөс үүдэн чамгүй асуудлууд үүсээд байгаа.

 

Тэрбээр АТГ-т зөвхөн авлига авсан, өгсөн,  зуучилсан гэх хэргийг үлдээж, бусдыг нь цагдаагийн байгууллагад шилжүүлэх хуулийн төсөл санаачилсан. Түүний хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч ҮАБЗ-ийн хүсэлтээр унагаасан билээ. Тэгвэл энэ хуулийн төсөлтэй холбогдуулан Н.Алтанхуяг тагнуул болон авлигатай тэмцэх байгууллагын хараанд өртсөн бололтой. АТГ түүний ХОМ-ыг зөрчилтэй байж магадгүй хэмээн УИХ-ын ёсзүйн хороонд хандаад байгаа юм. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. " 2 жил гаруй АТГ ажил хийлгэдэггүй, амар заяа үзүүлдэггүй байсан дээр тагнуулын газар нэмэгдлээ. Монголынхоо төлөө дуугарч болохгүй, босгож бүтээж, хийж болохгүй цаг болохнээ. Гадна дотно барьцаалагдсан хүмүүс тагнуулыг толгойлдог болжээ"

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.26.171) 2015 оны 06 сарын 30

Хийсэн хэрэг байхгүй л юм бол шууд яваад очоочээ. Наана дандаа чалчигнаж байх юмаа Үйлийн үр гэж нэг байдаг юм даа Түүний чинь эхлэл л ирж байна даа Дараа нь өөр олон зүйл болноо. Хүний нулимс, зовлон дээр жаргана гэж байдаггүй л байхгүй юү

0  |  0
Irgen(182.160.3.17) 2015 оны 06 сарын 30

Bas hudlaa hutsah ni ee.uneniig helehed chi uls ornoo boddog bsan uu.tegj bitgii hudlaa huts.udahgui ginjinhuyag bno.

0  |  0
Top