Д.Ганхуягийг Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 30

Засгийн газрын хуралдаан болж Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Дамбын Ганхуягийг томилжээ. Д.Ганхуяг нь 1985 хойноос хойш Гадаад хэргийн яаманд тасралтгүй 30 жил  ажиллаж байгаа юм байна. Шинэчлэлийн Засгийн газрын үед Гадаад хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн юм. 

Д.Ганхуягийн товч намтар:

Төрсөн огноо: 1962 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн.

Цол: “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат цолтой

Мэргэжил: Олон улсын эдийн засагч

Боловсрол эзэмшсэн байдал:

  • 1985 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн.

Ажлын туршлага:

  • 1985-1990 онд ГЯЯ-ны нэгдүгээр хэлтэст туслах ажилтан, атташе,
  • 1990-1995 онд Бээжин дэх ЭСЯ-нд атташе,
  • 1995-1996 онд ГЯЯ-ны Бодлого зохицуулалтын газарт гуравдугаар нарийн бичгийн дарга,
  • 1996-2000 онд Олон улсын байгууллагын хэлтэс, Олон улсын байгууллагын газарт захирал, дарга,
  • 2000-2001 онд Хөрш орнуудын газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга,
  • 2001-2005 онд Лондон дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга,
  • 2005-2008 онд ГХЯ-ны Европын газарт дэд захирал,
  • 2008-2012 онд ГХЯ-ны Консулын газарт захирал
  • 2012 оноос ГХЯ-ны дэд сайд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top