Хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулан сурталчилна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 01

Хог хаягдлыг бууруулах, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах устгах үйл ажиллагаа эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчилж, урамшуулал олгох журам баталлаа.

Журмын хэрэгжилтийг ханган, хяналт тавьж ажиллахыг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгалаа.
Жил бүр 700-800 мянган тн-оор нэмэгдэж буй хог хаягдлын хэмжээг бууруулах, дахивар ашиглалтын хувийг нэмэгдүүлэхэд урамшууллын энэ журам ихээхэн хувь нэмэр оруулна гэж салбарын яам үзэж байна  гэж Засгийн газрын Хэвлэл  мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top