С.Жавхлан, Ц.Шаравжамц нар өнөөдөр үсээ хусч, эсэргүүцлээ илэрхийлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 01

Өнөөдөр МУГЖ С.Жавхлан, МУГТ Ц.Шаравжамц нар улс оронд үүсээд байгаа асуудал, улстөрчдийг эсэргүүцэн Чингисийн талбай дээр үсээ хусахаа мэдэгдсэн. Тэд шүүмжлэлтэй хандаж буй асуудлынхаа дуу хоолой болж, ийн эсэргүүцэл илэрхийлж байгаа аж. Дуучин С.Жавхлангийн хувьд эрх баригчдыг шүүмжилж, эсэргүүцээд нэлээд хугацаа өнгөрсөн. Мэтгэлцээн хийх гэж оролдоод ч тусыг эс олсон. Түүнийг гавьяат тамирчин Ц.Шаравжамц дэмжин оролцож буй юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top