Ц.Шаравжамцын аав үсийг нь хусч өгнө

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 01

Өнөөдөр дуучин С.Жавхлан, Ц.Шаравжамц тэргүүтэй хүмүүс төт талбай дээр эсэргүүцлээ илэрхийлэн үсээ хусна хэмээн мэдэгдээд байгаа билээ. Тэд мөн энэ эсэргүүцлийн үйл явдал, жагсаалдаа ард түмнийг нэгдэхийг уриалаад буй. Тэгвэл Ц.Шаравжамцын аав нь хүүгийнхээ үсийг хусч өгөхөөр болжээ. Тэрбээр энэ талаараа цахим хуудаснаа нийтэлсэн байна.

Би нулимсаа цуснаасаа илүү гамнадаг Монгол эр хүн!
Гэтэл аав минь сая яриад уйлуулчих юм.
Миний аав намайг хэнийг ч бүү дээрэлх
Хэнд ч бүү дээрэлхүүл!!! Харин дээрэлхүүлж байгаа хүнийг өмгөөлж хамгаалж бай гэж хүмүүжүүлсэн юм.
Сая яриад миний хүү дээрхүүлээд байгаа ард түмнийхээ талд орж дуугарч байгаа чинь зөв аав нь дэмжиж бна аав нь өөрөө очиж үсийг чинь хусаж өгнө гэнээ.
Бие нь сайнгүй байгаа ч хүүгээ ирж дэмжих гэж байгаа аавдаа баярлалаа хүү нь таныхаа сургаалиар ач нарыг чинь хүмүүжүүлж улс орондоо хэрэгтэй,эцэг эхдээ элбэрэлтэй,ард түмэндээ хайртай залуучууд болгон хүмүүжүүлж байгаа шүү.
Дэмжиж байгаа найзууд 11:40 өөс талбай дээр уулзацгаая хэмээжээ.

Ц.Шаравжамц

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top