Баяр наадмын худалдаа эрхлэгчид зөвшөөрөл авахын тулд дараах материалыг бүрдүүлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 01

Үндэсний их баяр наадам болоход 10 хоног үлдлээ. Баярын үеэр наадамчдад үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагуудын өргөдлийг өнөөдрөөс хүлээн авч эхэлжээ. Баяр наадмаар зөвхөн хүнсний худалдаа, бэлэг дурсгалын зүйлс худалдаалах зөвшөөрөл олгох аж. Тэгвэл хуушуур хийх болон худалдаа эрхлэх зөвшөөрөл авахад ямар материал бүрдүүлэх шаардлагатайг хүргэж байна.

Нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч нь

 

Аж ахуйн нэгж байгууллага нь:

1.    Аж ахуйн нэгжийн албан хүсэлт

2.    Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3.    Ажлын байрны дүгнэлтийн хуулбар /зоогийн газар, баар, кафены үйл ажиллагаа эрхлэх тухай МХХ-ийн улсын байцаагчийн дүгнэлт/

4.    Тогоочийн мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн шинжилгээний дэвтрийн хуулбар

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь:

5.    Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өргөдөл

6.    Иргэний үнэмлэхийн хуулбар

7.    Цайны газрын үйл ажиллагаа эрхлэх тухай МХХ-ийн улсын байцаагчийн дүгнэлт

8.    Тогоочийн мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн шинжилгээний дэвтрийн хуулбар 

Худалдаа эрхлэгчид нь:

1.    Аж ахуйн нэгжийн албан хүсэлт

2.    Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3.    Ажлын байрны дүгнэлтийн хуулбар /хүнсний дэлгүүр, супермаркет, минимаркет, хүнсний мухлагийн үйл ажиллагаа эрхлэх тухай/

4.    Иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар

5.    Иргэний өргөдөл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top