С.Баяр айдгаа авдартаа хийчихээд ирнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 01

Улстөрийн нөхцөл байдлыг урьдчилан мэддэгээрээ алдартай Ерөнхий сайд асан С.Баяр 2012 оны сонгуульд АН ялж, МАХН нь МАН-аас багагүй санал зулгаана гэдгийг гадарлаж, Ерөнхий сайдын үлдсэн хугацаагаа Сү.Батболдод арилжчихаад алс холын АНУ уруу алга болж өгсөн.

Яг түүний тооцоолсноор юм болж, АН ялж авлигын загайлмалсан эцэг экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг барьж хорин хэсэгтээ л түүнээс дутуугүй мөнгө цохисон С.Баярыг айдаст автуулж байв. Мэдээж хойдохдоо санаа зовохооргүй болтлоо их хөрөнгө завшсан С.Баяр АНУ-д очсон даруйдаа Америкийн хэр баргийн баячууд авч дийлдэггүй үнэтэй байшин худалдаж авсан юм. Түүнчлэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүсийн гадаад дахь дансыг шалгаж эхэлсэнтэй холбогдуулан өөрт байгаа хөрөнгөө үнэтэй байшингууд болгож нэг ёсондоо авлига, хээл хахууль болон Монгол Улсаас завшсан хөрөнгөө угаасан. Экс Ерөнхий сайд С.Баярын энэ хөрөнгүүдийг авсан мөнгийг Монголын жирийн иргэдийн ихэнх нь төсөөлөх нь битгий хэл зүүдэндээ ч хараагүй.

Ихэнх иргэдийн тоолж ч чадахгүй толгой эргэм энэ их хөрөнгөтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүн Авлигатай тэмцэх газар /АТГ/-ыг С.Баярыг шалгахыг хүссэн. Мэдээж энэ мэтчилэн бүх мэдээлэл алс холын Америкт буй С.Баярт эндэх улстөрийн ертөнцийн “нүд”, “чих”-ээр нь хүрч байгаа. Тиймээс С.Баяр Америкаас өөрийн биеэр ирж энэ асуудалд тайлбар хийхээр болсон тухайгаа мэдээлсэн юм. Мэдээж энэ үеэр түүний АНУ-д угаасан асар их мөнгөний тухай асуудал яригдана. Үүнээс өмнө мөн С.Баяр АНУ-д авлигын мөнгөөр долоон байшин худалдаж аваагүй гэдгээ нотлохоор АТГ-т өөрийн биеэр ирж шалгуулах хүсэлтээ тавьсан тухай мэдээлэл гарсан. Харин өчигдөр АТГ-аас “С.Баяр өөрийгөө шалгуулах хүсэлт тавиагүй” гэж албан ёсоор мэдэгдсэн юм. С.Баяр эндэх “гар”, “хөл”-өөрөө дамжуулан ийм мэдээлэл тараасан болж таарах нь.

Юутай ч, С.Баяр ирэх сонгуулиас өмнө АНУ-аас ирж долоон байшингийнхаа талаар мэдээлэл хийх нь гарцаагүй. Нөгөө талаас овжиноороо зартай С.Баярыг Н.Алтанхуягаас илүү ухаалаг хүн гэж улстөрийн хүрээнийхэн үздэг юм билээ. Саяхан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Н.Алтанхуяг нэлээд нохой зальтай” гэж хэлсэн. Тэгэхээр Н.Алтанхуягийг зажлахгүй залгиж, өлгөхгүй өмхдөг С.Баяр АНУ-аас ирэхдээ айдгаа авдартаа хийчихээд ирэх нь тодорхой биз дээ. Адаглаад авсан байшингуудаа өөр хүний нэр дээр шилжүүлэх гээд арга саам зөндөө.

Ямартай ч, нэгийг хэрэгжүүлж, хоёрыг тооцоолж ирэх С.Баярт эртнээс “сөрсөн базаа” хийх аргаа сүвэгчилж байсан нь дээр байх аа. Тэгэхгүй бол хөлөө ачиж сууж байгаад л “гэмгүй хүн гэлбэлздэггүй” юм гэдгийг харин ч нэг харуулж өгөх байх даа. 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(223.33.153.45) 2015 оны 07 сарын 01

neeree neg duurgiin darga nuguu Enhbayaraas iluu idsen bgag getel Bayar Enhbayaraas iluu idsen tegehleer Enhbayar baga yalaa avaad shitguuleed yavj baidag odoogiin yls turchid uunees ih idej bgaa murtluu yamarch huuli hamaardaggui zugeer ajlaa hiigeed nemeed ideed baidag unen geh yum alga boljgee mongold odoo bur songuulias umnu yaj ideh ve geed hoorondoo ursulduud baihad mongold amdral ylam hund bolood udur udruur doroitood baina daa

0  |  0
долгор(202.70.38.138) 2015 оны 07 сарын 01

Төрийн толгойд гарсан бүх хүн идсэн бүгдийг нь барьж хөрөнгийг хураах хэрэгтэй хүмүүсийн амьдрал доод цэгтэй хүрээд байхад ядруурал 3% буурсан гэж худлаа толгойг нь угаагаад бай тэнэгүүдээ

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 07 сарын 01

АН-хан ч аюултай идэгчид шүү дээ Улсын хөрөнгийг үнэгүйдүүлж идснээс эхлэсэн биз дээ Батхүү Баярцогт Батүүл Батбаяр Алтанхуяг нарыг шалгасны дараа Баярыг шалгах хэрэгтэй Баяр тэгэх хүн биш Энхбаяр даргыг дутуу алсан шигээ алах л гээд байнаа даа Энэ монгол улсад чинь чадалтай боловсролтой болгон нь АН-ханы гарт хэлмэгдэн нэр төрөө гутаалган цагаасаа өмнө хорвоог орхих ёстой юм уу Фашист каптлист харгис нийгэмд амьд явахад хүнд болжээ

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 07 сарын 01

Ийм юм бичиж суух сэтгүүлч ичмээр юм Хов жив таамаг энэ нь хагарал аваа жөтөө л болно шүү дээ Аргаа барсан хийх ажлаа олж ядсан өш хонзон өвөрлөсөн л нөхрийн бичвэр юм даа

0  |  0
Болормаа(108.170.8.164) 2015 оны 07 сарын 01

амар ч юмуу, зовогоо зовоож мөнгө олж амьдралаа залгуулана гэхгүй, яаж төрийн өндөр сэнтийд залрах уу?

0  |  0
зочин(108.170.8.164) 2015 оны 07 сарын 01

Татварын мөнгийг үнэгүйдүүлэх юу ч биш юм доо. Эд мэтийн хүмүүс бол дотор нь харалдаггүй ЦАЙЦАН гарууд л байх юм

0  |  0
булгаа(108.170.8.164) 2015 оны 07 сарын 01

тийн шдээ. Баахан сарнай онгоцонд цацдаг, сайхан гар шдэээ

0  |  0
Доогий(108.170.8.164) 2015 оны 07 сарын 01

төрийн мөнгөөр хүүхэн баярлуулж, хүүхэн эргүүлж явсан сайхан гар шдээ

0  |  0
Доогий(108.170.8.164) 2015 оны 07 сарын 01

төрийн мөнгөөр хүүхэн баярлуулж, хүүхэн эргүүлж явсан сайхан гар шдээ

0  |  0
буянаа(108.170.8.164) 2015 оны 07 сарын 01

Овжин зальтай бгаагүй бол юу гэж л төрийн өндөр албан тушаал хаах вэ дэээ

0  |  0
өжгөө(108.170.8.164) 2015 оны 07 сарын 01

Энэ угаасаа аймаар зальтай хүн шдээ, одоо түүний шийрийг хатааж яваа хүн бол З. Энхболд

0  |  0
зочин(202.21.124.17) 2015 оны 07 сарын 01

Баярыг давж идсэн нөхдүүд АН-д олон байна аа, юун Баяр, нэг дүүргийн дарга нь хүртэл 17 тэрбумыг идсэн байхад уу, Алтанхуяг, Н.Батбаяр, Батүүл нарыг ярьвал ухаан алдах байлгүй

0  |  0
dabaa(202.55.180.8) 2015 оны 07 сарын 01

goliicon bertegchin burxan zugeer ongorooxgui baixdaa

0  |  0
ooo;pl(103.10.23.46) 2015 оны 07 сарын 01

mongold mergeshsen mergen buudagch baidgui yum baih daa chaawaas gej.

0  |  0
Top