АН-ынхан Чингис болохоор улайрах нь юуных вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 01

Дээхнэ үед Монголд анх хужаа төмс худалдаалагдаж эхлэхэд хүмүүс хэсэгтээ л ялгахгүй хууртсан. Энэ үеэр нэгэн худалдагч эр хужаагийн хулхи төмсөн дээрээ “Монгол төмс” хэмээн бичиг наан ард иргэдийг татаж, ашиг олж байгааг харсан хажуу дахь монгол төмс худалддаг эр “Жинхэнэ Монгол төмс” хэмээн бичиг нааж байсан юм даг. Энэ бодит түүх юм шүү.

Үүнтэй адилаар Монголынх биш л юмнууд Монгол гэж итгүүлэхийг зоридог урд зүгээс гаралтай, өөрсдөө тэрийгээ мэдсэн ч нууж чаддаггүй удамшил гэмээр зүйл нь юм. Яг ийм удамшил гэмээр зүйл Ардчилсан нам /АН/-д байгаа нь эрхгүй нэгийг бодогдуулна, олны үг ортой гэдэг дээ. АН төрийн эрхэнд гарснаас хойш Чингис хааны нэрээр үгүй ээ мөн олон удаа тоглож, шоудлаа. Чингис компанит ажил өрнүүлсэн гэлтэй. Гадаадад “Чингис” бонд гаргаж эзэн хааны нэрийг худалдаж идэж, дотоодод бүхнийг Чингис болгох ажиллагаа өрнүүлэв.

Хэнтийн аймгийн төвийн Чингис болгон өөрчилж, Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчлөөд зогсохгүй Англиас авчирсан Чингис хааны барималыг Чингисийн талбайн төвд байрлуулахаар зэхсэн удаатай. АН-ынхны Чингис төлөвлөгөөт ажлын хүрээнд УИХ дахь АН-ын хөрөнгөтэй гишүүд болгон чадах чинээгээрээ Чингис хаанаар өөрсдийгөө чимэв. “Ажнай” Д.Бат-Эрдэнэ Чингис хааны морьт барималыг гурван сая еврогоор худалдан авч эгээтэй “Чингисийн ажнай” хоч авчихаагүй бол Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга “Чингис” нэртэй дэлхийд байхгүй дээд зэргийн тансаг автомашин захиалгаар хийлгүүлж байгаа.

Тэгвэл саяхан эзэн Чингис хаанаар нэрээ аймгийнхаа төвийг нэрлэсэн Хэнтийн аймгийн засаг дарга асан, АН-ын гишүүн С.Жаргал “Чингис” нэртэй шинэ нам байгуулахаар баримт бичиг бүрдүүлж яваа сонстлоо. Чингис нэрээр шоудаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Энэ арай дэндэнэ ээ. Үүнээс өмнө АН-ыхан “Чингис” нэртэй марк хэвлүүлж, “Чингис” нэртэй янз бүрийн арга хэмжээ, тэмцээн уралдаан санаачилж, өөрсдийг нь хүлээж авахгүй Чингис хааны ууланд очиж баларч байсан түүхтэй.

Намын нөхдөөсөө яаж дутах вэ хөрөнгө чинээгээрээ АН дотроо толгой цохидог басхүү АН-ын “саалийн үнээ” гэгддэг “АПУ” тодотголтой Г.Батхүү “Чингис”-ээр гангараад авсан. Түүнийг Чингис хаан хойд дүр хэмээн албан бусаар тодруулж, чамгүй хөрөнгө зарсан нэгэн арга хэмжээг саяхан Төв цэнгэлдэх хүрээлэнд Чингис хаантай харьцдаг гэх цэцэрлэгийн багш хийгээд авсан. Цэцэрлэгийн багшаас гарамгүй их хөрөнгөөр хийгдсэн эл арга хэмжээг хэн нэгэн баян эрхэм санхүүжүүлсэн бөгөөд тэр нь хэн бэ гэдэг бараг л тодорхой зүйл болов уу.

Түүнчлэн Буянт-Ухаа нисэх буудал Чингис хаан болгохыг АН-ынхан гаргасан гэх. Юутай ч энэ мэтчилэн ил, далдаар АН-ынхан тэр чигтээ “Чингис”-ээр өөрсдийгөө битүү хуяглаж туйлширч байна. Туйлшрал туйлдаа хүрдэг гэдэг. Энэ туйл нь АН-ынхны шинэ фракц байж болох талтай. Н.Алтанхуягийн тэргүүлдэг “Алтангадас” фракц байр сууриа алдаж эхэлсэнтэй холбоотойгоор АН-д бусад фракцууд хүчээ авахаар зэхэж буй энэ үед хэсэг нөхдүүд шинэ фракц байгуулахаар бодолхийлж эхэлжээ. Магадгүй тэр нь “Чингис” нэртэй байвал битгий гайхаарай.     
    
     

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бичээч(202.126.91.172) 2015 оны 07 сарын 01

Ардын намынханы хийсэн өгсөн бүх нэрийг арчин устгах гэсэн АН-ынханы бодлого шүү дээ. Монголчуудынхаа сэтгэхүйгээр тоглож бна .Өөр юу ч биш Одоо монгочуудын дунд Чингэсийн талбай гэж нэрлэдэг хүн хэдэн хувийг эзлэж байгаа бол. Ингэж хүмүүсийн сэтгэхүйгээр тоглож болохгүй шүү дээ. МАН-ынхан их буруу зүйл хийж бсан мэтээр ард түмэнд ойлгуулахаар өөр хоорондоо юуг яаж аль талаас нь ярих бэ гэж их л ярьцгааж ур ухаанаа уралдуулцгаасан даа АН-ынхан

0  |  0
bold(203.232.114.210) 2015 оны 07 сарын 01

Odoo shuneer tursun huuhded Chinges gej ner hairlaval AH bolon Bathuu 10 say tugrug uguh baihaa

0  |  0
zul(203.232.114.210) 2015 оны 07 сарын 01

Odoo chinges gedgee bolmoor yum ene hun ueiin ued uldeh yum hiisen delhii dayar meddeg bolson hun Bathuu bolon AH gishuud gej eh ornoo zarsan hooson tolgoinuud izuj uheesei

0  |  0
zochin(203.232.114.210) 2015 оны 07 сарын 01

Bathuu yagaad yamar negen hariylt uguhgui bna tegheer Bathuu iveen tetgesen gedeg n unen bololtoi arhi nairyylj zardag haantai bolbol mongol duusjee yanaa

0  |  0
zochin(203.232.114.210) 2015 оны 07 сарын 01

yux gedgiig chingesiin 76 dagaldagch gedeg ner ugvul mongoliin tuluu bugdiig zoriylna gej bna lee

0  |  0
Дэлгэр(103.26.193.83) 2015 оны 07 сарын 01

Чингисийн нэрээр гоеод гоеод та нар тэр их хvний чигчий хурууны хумс ч болж чадахгvй шvv дээ. Ичих нvvр гэж байдаг бол одоо болимоор юм.

0  |  0
zochin(121.88.216.27) 2015 оны 07 сарын 01

batuul elbegdorj enhbold 3 henni neree solij chingis boloh ve gej heleltsej bgaa gesen

0  |  0
Top