Наадмын тасалбарыг энэ сарын 6-наас худалдаж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 01

Наадмын тасалбар авах гэсэн иргэд жил бүр хонон өнжин дугаарлаж, багагүй чирэгдэл учирдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс нэг хүнд дөрвөн ширхгээс илүү тасалбар худалдаалахгүй байх шийдвэрийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргажээ. Саравчтай хэсэгт суух тасалбар 24, наран талдаа суух суудлын тасалбар 16 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдах юм байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаа, бөхийн барилдаан үзэх тасалбарыг энэ сарын 6-наас эхлэн худалдахаар болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top