Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британийг зорьжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 01

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ зуны эхэнд тун ч завгүй харайлгаж байна. Арабын Нэгдсэн Эмират, Япон, ОХУ, АНУ-д айлчлаад амжсан Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг өчигдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсыг зорьжээ. Тэрбээр 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 3-нд хооронд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад ажлын айлчлал хийх бөгөөд 7 дугаар сарын 1-ний өдрийн арилжааг нээхээр ийнхүү өчигдөр тус улсыг зорьжээ. Тэрбээр Их Британид айлчлах үеэр төр, засгийн томоохон албан тушаалтнуудтай уулзахаас гадна хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт, Европын сэргээн босголтын банкны захирлуудын зөвлөлийн хуралд оролцож үг хэлэх юм байна.  Ямартай ч эх сурвалжуудын урьдчилсан мэдээлснээр, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британи, Умард Ирландын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Филип Хэммонд, Худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Төрийн сайд Лорд Франсис Моод, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хьюго Свайэр нартай уулзах нь тодорхой байна. Түүнчлэн “CNBC”, “Блүүмберг Ашиа” телевиз, “FinancialTimes” сонин, “Ройтерс” агентлаг, “ВВС”-ийн радиод ярилцлага өгөх ажээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(96.229.38.17) 2015 оны 07 сарын 02

yamar ih zugaaljiin aa said ta ingej ih mongo yrj baihaar ter mongoliin ard tymnii 35 myandan ter bum tog olooch yylzaj ychraad mongo hoocholdmoor yum daa

0  |  0
зочин(202.21.106.153) 2015 оны 07 сарын 01

Хэний төлөө эх орон, газар шороогоо худалдаж хөлөө хугалчих гээд гүйгээд байнаа энэ банди.

0  |  0
ЗОЧИН(202.179.29.99) 2015 оны 07 сарын 01

зугаалж ханадаггүй ээ . дахин гарахгүйгээ мэдээд энэ зугаалга мөд дуусах шинжгүй бололтой

0  |  0
Top