Хүний үс ургана, хугарсан нэр “ургахгүй”

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 01

“Хүн шиг амьдарья, улс шиг хөгжье” гэж хүмүүсийн тархийг угааж гарч ирсэн гэдгээ АН-ынхан баталсаар. Сүржин яриатай даржин үйлдэлтэйг нь ард түмэн хэдийнэ мэдэрчээ. Хаа газар хүмүүсийн ая тал зассан байдал дор залардаг төрийн өндөрлөгүүд харин ч нэг ард түмний дунд ямаршуу нэр хүндтэй байгааг энэ нэгэн зураг харуулав.

Мэдээж төрийн өндөрлөгүүд тойрон хүрээлэгчид болон тэднээс “бялууны өчүүхэн хэлтэрхий” ч болов хүртэх гэсэн гэсэн “хурган” дарга, цэргийн дунд жаалах нь ойлгомжтой. Ийм л дүр зургийг телевизээр бид үзэж, улстөрчдийг олны дунд нэр хүндтэй байна гэж буруу төсөөлөл авдаг. Харин саяхны зуны нэг өдөр төрийн өндөрлөгүүд хэнээс ч аяга цайны мөнгө гуйдаггүй, өөрсдийнхөө хүчээр амьдарч буй ядруухан монголчуудын нэгэн өдрийн амьдралтай танилцаж, кок авахаар “Нарантуул” худалдааны төвд зочилсон биш жинхэнэ шившгээ тарьж, хар захаар хий эргэсэн болоод буцав. 

Тэнд тэднийг тоож байгаа хүн алга. Хэрвээ монголынхоо төлөө чин сэтгэлээсээ юм хийж, зүтгэсэн бол утсаараа оролдох нь битгий хэл ядаж нэг өнгийж харж хүндэтгэнэ. Улстөрчдийн хувьд ард түмэн тэнэг, мангар, тархиа угаалгадаг ч гэсэн бүхнийг мэддэг юм. Өнөөдөр төв талбайд МУГЖ С.Жавхлан үсээ хусуулан уйлж байхдаа “Хүний үс ургана, Монголын газар шороо ургахгүй. Өөрсдийнхөө толгойг ухахгүй байж өвөг дээдсийнхээ толгойг ухаж байна” гэж хэлэв. Эртнээс нааш өвөг дээдсүүд минь “Нэр хугарахаар яс хугар” гэж сургамжилдаг байв. Хугарсан нэр дахиж “ургахгүй” болохоор л тэр шүү дээ.     

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.91.89) 2015 оны 07 сарын 02

ноён уулыг ухаад эхэлчихлээ,одоо баясгалан хамараа эсвэл бөгсөө ухаж эсэргүүцэх байх.

0  |  0
jirgeech(122.201.21.218) 2015 оны 07 сарын 02

Ene 2 namiiin aliig ni ch demjihgui uls turiin tavtsangaas zailuulah heregtei ednii orond shine zaluu erch huchtei amalsnaa biyluuldeg ulsaa hugjuulj chadah zaluusiig gargah heretei

0  |  0
zochin(112.72.13.135) 2015 оны 07 сарын 02

harin ch ardchilsan nam ik zuil hiij bgaas shd, humuus uursduu zugeer suuchaad l belen mungu uhgui bolohoor ni haraaj zuheed suugaad bhaar yu ch bsn hamaagui ajil hiij amidralaa saijruulah heregtei shd, uursduu aihtar zalhuu archaagui humuus tur zasag ruugaa daiarh yum daa.iim shn erh chuluutei taivan amgalan eh orontoi humuus ajlaa hiij amjiltaa gargaad l yvj bh heregtei shd yu dutsan gj us tolgoigoo tairch uilj mailaad bgaan bol doo huurhii, 2016 ond ik hurald suuchih sanaataim bh daa zailuul.

0  |  0
1818(83.243.72.242) 2015 оны 07 сарын 02

ardchilsan nam huvisgalt nam 2n hiisen ajiliig hoorond n haritsuuli daa. Ih oor dyr zurag garch bgaa bz de. Yaagaad hiiseniig n ygyisgeed bgaa haralgan hymyys be. idej uudgiin huvid bygd l idej uuj bgaa sh de. Ih yy baga uu gehees bish.

0  |  0
зочин(103.26.194.218) 2015 оны 07 сарын 01

Харин ч 2хон жил гаруй хугацаанд 20 жилд хийгээгүй маш их бүтээн байгуулалт хийгдэж маш их зүйл өөрчлөгдсөн. МАНгарууд аргаа бараад янз бүрээр л үзэж бна дө хөөрхий. Ард түмний дийлэнх ойлгож бга, Мангарууд зөвхөн өөрсдийн эрх ашгаа бүхнээс тавьдаг нь ясны чанар нь

0  |  0
Tuya(1.211.57.7) 2015 оны 07 сарын 01

Uzel bodoloo zorigtoi ilerhiilj chaddag Javkhlang eh huraliin gishuun bologson ch bagadana ih huraliin gishuud dotor gants ug oligtoi helj chadahgui dagaldan baysaj mongo idej holjihoos oor id shidgui nohduud olon baigaa sh de

0  |  0
zorigoo(89.106.8.158) 2015 оны 07 сарын 01

Ene ah vneheer goe uildel vzvvlsen

0  |  0
zorigoo(89.106.8.158) 2015 оны 07 сарын 01

Ene ah vneheer goe uildel vzvvlsen

0  |  0
зочин(202.21.106.153) 2015 оны 07 сарын 01

эдэнд хайрлах нэр төр байхгүй юм чинь

0  |  0
Top