“Өнөөгийн бөхчүүд хувхай төлөгнүүд болжээ”

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 02

Үндэсний их баяр наадам эхлэхэд 10 хоног дутуу байхад дархан аварга Г.Өсөхбаярыг зүүнийг манлайлна гэж Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Баяр наадмыг зохион байгуулах хорооныхон шийдвэр гаргасан дархан аварга А.Сүхбатын фенүүдэд хүндээр тусах шиг боллоо. Дэвжээн дээр хүлээгээгүй ялагдал хамгийн гашуун гэж үг байдаг. Ер нь тэгээд эртнээс спортын ах захын уламжлалтай манайд түрүүлж том цолонд хүрснээ хүндэтгэж байх хэрэгтэй. Үүнд насаар ахимаг, олон одоо шөвгөрсөн, удаан барилдсан ч гэсэн түрүүлж цолонд хүрсэн бөхөөс давж гарах улсын цолгүй бол доор нь зогсох тухай ярьж байна.

Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар аль зургаан шилдэг зааны хоёр нь байхаас л хоорондоо өрсөлдөж мөнхийн тэмцэл нь эхэлсэн. Спортод өрсөлдөөн байлгүй яахав. Харин энэ өрсөлдөөн хэрээс хэтэрсэн төрөл бол үндэсний бөх. Үүний нэгхэн жишээ болох Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарыг нэг өдөр хамтад нь Төрийн ордонд дуудаж дархан аварга цол хүртээхэд гарч ирсэн хойноо Г.Өсөхбаяр сэтгүүлч, зурагчдын өмнө нүүрний хувиралгүйгээр А.Сүхбатын гарыг зориуд өвтгөхөөр чанга гэгч нь атгаж, басхүү эр хүний тэвчээр заасан ч А.Сүхбатын нүүрэнд үл мэдэг өвдөлт мэдрэгдсэн төрх үүсч байсныг анзаарч л явлаа.

Ер нь үндэсний бөхийнхөн хэдийнээс юм бүү мэд учиргүй бааварладаг болж. Монголчууд эрт цагаас эрийн сайн бөх гэж хүү төрөхөд бөх болоорой гэж ерөөдөг байв. Харин өдгөө цагт хүчтэй нэгэнд дээрэлхүүлж буй хүчгүй нэгнийг өмгөөлж хамгаалах бус харин ч тэдэнтэй нийлж хавсааддаг болов. Ивээн тэтгүүлдэг компанийнхаа эзэнд морь нохой мэт үнэнч гэдгээ харуулахын тулд бусдыг төрсөн эх нь танихгүй болтол нүдэх энүүхэнд. Хаа газар л бөхчүүд бааранд бусдыг зодлоо, аймаг, сумынхаа засаг дарга, нутгийн иргэдээ атгаж байна гэх мэдээ чих дэлсэх болов. Тэгээд бяр чадлаа бусдад гарга гээд явуулахаар дэлхийд шившгээ тариад ирнэ. Үнэндээ ойролцоох улс орны бүс нутгуудаас Монголыг гэсэн чин сэтгэлтэй басхүү бага сага барилдчихдаг Тува, Өвөр Монгол зэрэг орны бөхчүүд ирээд манай бөхчүүдийн хий хоосон бардамналыг шүүмжлээд буцсан.

Тэд Монгол үндэсний бөхөөр хичээллэж барилдахыг хүсчээ. Харин олон улсад хаалттай манай бөхийнхөн бусдын чададгүйг хийдэг юм шиг тэднийг хөөж явуулсан. Үндэсний бөхийг сумог шиг интернациональ болгох хэрэгтэйг ирэх биш ардчилсан системээр явж буй Монгол Улс хийнэ. Харин хэзээ вэ. Тун удахгүй ийм шинэчлэл хийж, басхүү цөөхөн монголчуудыг хувааж, хагаралдуулдаг бөхчүүдийн жалга довны үзлийг арилгаж зөвхөн Монголын бөхчүүд, гадаадын бөхчүүд гэх үзэл дэлгэрнэ. Ингэж байж л бөхчүүд соёлжиж, бөхийн ариун ёс эргэн мандана. Нэгэнтээ эрийн муу цагдаа гэдэг байсан бол одоо бөх болж хувирсныг хаа сайгүй ярьж байна. Хамгийн хүн чанар муутай хүмүүсээр бөхчүүд тодорч байна. Хаа газар жаалуулсаар байгаад жаргал нь хэтийдсэн тэд айлд идэж уугаад хэвтэж суухаас өөр юуг ч эс хийнэ.

Нэгнийгээ зовж явахад хаяж явчаад улсын цол авч басхүү олонд танигдаад ирэхээр нь нэг нутгийнх гэдгээ сануулж, гэр орноор нь орж гарч, идэж ууж дайлуулна. Харин буцаад хоосрохын цагт хаяад л явна. Тийм л улс болчихоод байна. Үүнийг жирийн бид битгий хэл тогоонд нь хамт чанагдаж буй бөхчүүд өөрсдөө ч хэлдэг бөгөөд саяхан дархан аварга Ж.Мөнхбат “Өнөөгийн бөхчүүдийг харахаар хааяа уур хүрэх юм. Нэг л их зантай, мэх муутай, хувхай төлөгнүүд болж. Барилдаж байгааг нь харахаар уур хүрээд явчихна. Нэг л их хүнд жинтэй, өөхөн бөмбөгнүүд болж. Би ид барилдаж явах үедээ 73 килограмм л байсан" хэмээн хэлжээ.

Ж.Мөнхбат өнөөгийн бөхчүүдийг мэхний уран гайхамшгийг судалж, өөртөө суулгаж, төрөлжүүлж үндэсний бөхийг улам цааш нь хөгжүүлэх атал харин ч хойш нь татаж, жингээр ааглаж байгаад бухимсандаа ингэж хэлсэн болов уу. Харин жирийн иргэдийн хувьд бөхчүүдийн жин, бяр нэмэхийн хэрээр бусдад спортын бус бааварлаж, мэх хөгжүүлэхийн оронд ам хэлээ хөгжүүлж байгаад харамсч байгаа юм. За тэгээд ам хэл гэлтгүй гар хөл, шүд нь дутуугүй хөгжиж хазаж, тийрэх, өшиглөх, цохихоос гадна  ханцуйн дотроо харахгүйгээр хуруугаараа тэмтрэлцэж наймаалцдаг сүрхий улс дөө.


Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.170.69.58) 2015 оны 07 сарын 03

ХОВДЫН ЖИЖИГ ВАНЧИНХҮҮ АРСЛАН УЛСАД ТҮРҮҮЛЭХДЭЭ 68 КГ БАЙЖ.ОДОО 100КГ-ААС ИЛҮҮ ЖИНТЭЙ БӨХИЙГ ҮНДЭСНИЙ БӨХӨӨР БАРИЛДУУЛАХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ЯГ Л ЭРЛИЙЗ МОРЬДИЙГ ЯЛГАДАГ ШИГ.ДЭЛХИЙН САМБО ЖУ-ДО ЧӨЛӨӨТ СОНГОМОЛ БӨХӨӨР Л БАРИЛДДАГГҮЙ БОЛ ҮНДСЭЭР БАРИЛДАХЫГ ХОИР ЁСТОЙ.БӨХИЙН ХОЛБОО ГЭЖ МОНГОЛ ДАЯАР ХЭДЭН 10000-ГААРАА БАЙДАГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ГЭЖ ТӨРИЙН НААДМЫН АСУУДЛЫГ ШИЙДДЭГ ШЭЭС МӨН ҮҮ? БӨХЧҮҮДИЙГ ХУВЮИЙН КОМПАНИДАА ЦАГИЙН АЖЛААР ХАНГАЖ ТААРСАН ХЭДЭН ХАЛТАР ЦААС ӨГЧ ДАРАМТАЛДАГ ӨӨРИЙН БОДЛОО ЗҮТГҮҮЛДЭГ МУУ ЧУЛЧ БОЛЖЭЭ.

0  |  0
Durmee l dagaashdee(202.179.29.91) 2015 оны 07 сарын 03

ene setgvvlch bas yundaa hvnii omnoos shambiganaad bgan

0  |  0
zochin(2.221.230.179) 2015 оны 07 сарын 03

Unchihaad ushguldug, zodog tailchaad barilddag, hel amtai taarsan buhchuud

0  |  0
mongol(2.221.230.179) 2015 оны 07 сарын 03

Eriin muu buhchuud gej. Tegeedch hogiin naadam uzdegguie

0  |  0
Ссс(150.129.140.108) 2015 оны 07 сарын 03

Энэ 2 овгон 2уулаа л барилдахаа болимоор юмдоо.

0  |  0
CCC(202.70.46.205) 2015 оны 07 сарын 02

SUHBAT HERUUL HIIJ YAVAHAAR DOPINGIIN HOR HONOOLIIG BUSADDAA SURTALCHILJ YAV.

0  |  0
Minii bodol 4(77.182.25.137) 2015 оны 07 сарын 02

Би Өсөхбаяр аваргыг муулаагүй үнэнг нь хэлсэн. Өсөхбаяр аварга удам судартай халхын сайхан арангатай аварга бахархдаг гэлээ ч аварга хүний буурь гаргасангүй дээ.

0  |  0
Minii bodol 3(77.182.25.137) 2015 оны 07 сарын 02

зохисгүй авир гаргаж байсан ба залуу бөхчүүдийг тохойлдох ёврох гэх мэтээр бөхчүүдэд буруу үлгэр дууриалал үзүүлдэг байсан нь нууцгүй үнэн. Монголын бөхийн холбоо гэж мэнгэтэй новшоор удирдуулсан ( Нямдорж ) хэзээд Сүхбатын эсрэг олигтой шийдвэр гаргахгүй. Бат-Эрдэнэ аварга бүх Дархан аваргуудын урд эрэмбэлэгдэх юм байна л даа мэнгэтийн хийсэн ажилаар бол. Өсөхбаярын 4 түрүүлсэн Сүхбатын 3 түрүүлсэн ( тэгш ойтой жил 1024 бөхөөс 10 давж түрүүлсэн ) энэ хоёр адилхан амжилт гэхдээ Сүхбат түрүүлж дархан аварга болсон дархан аваргыг эрэмбэлдэггүй.

0  |  0
Minii bodol 2(77.182.25.137) 2015 оны 07 сарын 02

зүүний магнайд гарна гэж дайраад байгаан үнэн гутамшиг. Бат-Эрдэнэ аварга Мөнхбат аваргаас олон түрүүлсэн гэхдээ зүүний магнайд гарна гэж булаацалддаггүй энэ бол бөх хүний уламжиллаа дээдлэх ухаан. Өсөхбаяр аваргад энэ ухаан алга. Зургаан залуу заанаас түрүүлж Бат-Эрдэнэ аваргын халааг авч хаанчлалыг нь нурааж гарсан , түрүүлж аварга болсон төдийгүй тэгш ойтой жил 10 даван түрүүлсэн энэ бол хангалттай шалтгаан Сүхбат маргаангүй зүүний магнай. Өсөхбаяр аварга Сүхбат аваргыг тийрсэн энэ явдал ингээд дуусаагүй Баяржавхлан харцага цолтой байхдаа Өсөхбаяр аваргад алгадуулж байсан мөн хэд хэдэн удаа

0  |  0
Minii bodol 1(77.182.25.137) 2015 оны 07 сарын 02

Г.Өсөхбаяр аварга шодооны аварга та нар санаж байгаа бол аварга болдог жилээ доогуур даваанд өвдөг шороодож хүрчээд булхиацаж аархаж байгаад даваа авсан өөрөөр хэлбэл өвдөг нь шороотой аварга. Сүхбат аваргад дандаа хөлөө алдаж унана тэгсэн хэрнээ Сүхбатыг тийрсэн тухайгаа ярихдаа намайг гуйж гувшаад анхаарал сарниулсан гэх шиг шалчигнасан юм яриад. Би Өсөхбаяр аваргыг халхын сайхан аваргуудын нэг адилхан хүндэлдэг гэхдээ одоо бол шал дургүй хүрсэн. Зүүний магнайд гэвэл өөрийг нь заан цолтой явж байхад улсын том цолонд хүрчихсэн дэвэж байсан Сүхбат аваргад уламжилал хүндлэлээ бодоод явахын орон

0  |  0
лхагаа(141.0.14.64) 2015 оны 07 сарын 02

Та юу гэж бодож байна! Сүхбат аварга 2001 онд 10 давж түрүүлж байхад Далай аварга гэдэг цол байгаагүй байсан юм. тухайн үед 10 н давааг үнэлсэн бол Сүхбат аварга Даян аварга болох байлаа , хэрвээ Сүхбат аварга даян аварга болчихвол нэг түрүүлээд л ( 2004 онд ) дархан аварга болох байлаа. гэтэл бөхийн холбоо 2003 оны хурлаараа далай аварга гэдэг цол нэмэж бий болгосноороо Сүхбат аваргын даян аварга цол далай аварга болон нэг шат буурсан , аливаа амжилтыг цаг тухайн үед нь өгч байсан бол өнөөдрийн ийм явдал гарахгүй шүү дээ

0  |  0
иргэн(202.70.42.36) 2015 оны 07 сарын 02

Баянаа аварга хэдийгээр олон түрүүлсэн боловч Мөөеө аваргыг зодоглож байхад зүүний магнайд гардаггүй байсан биз дээ. Түүнтэй л адилхан баймаар юм. Сүхбат аварга Өсөхөө аваргаас өмнө түрүүлж байсан санагдах юм. Уг нь эрэмбээрээ бол Сүхбат л зүүний магнайд цолоо дуудуулах ёстойдоо.

0  |  0
huuli(122.201.21.218) 2015 оны 07 сарын 02

Suhbat chini uilj mailj baigaad zodog tailsan biz dee ?tiim atal odoo yagaad heruul hiigeed yvaa ym be .zodog tailana gedeg chini dahij barildahgui gesen utgatai gej minii huvid oilgodog durguigee hurheer tailaad duraa hurheer barildana bas zuunii magaid garana geed heruul temtsel

0  |  0
Иргэн(43.242.243.25) 2015 оны 07 сарын 02

Энэ нэг хараал идсэн бөхийн үзэхгүй болчих хэрэгтэй шдэ тэгээд өөрсдөө барилдаад л өөрсдөө нэгнийгэ шагнаад явж байг тэгээд ирэхээр чинь худлаа бүлтрээд авраг нар нь хэнд хэрэгтэй болдын

0  |  0
zochin(27.123.215.222) 2015 оны 07 сарын 02

durtai uyedee tailj durtai uyedee umsuj barilddag naadam Suhbatiin togoloom yy ene ard tumnii gants uldsen umch ni yom shuu oilgoltsoj chadahgui bol 2 buhiig hasaj bolno shuu dee naadam chini olon mini turuuleh bish mungu l huuj garch irj bgaa biz

0  |  0
холхх(122.201.24.44) 2015 оны 07 сарын 02

энэ зургаас хараад өвтгөсөн бна гэж таагаа юү малаа сүхбат допинггүй барилдсан бол гарьдаас хэтрэхгүй байлаа гэж

0  |  0
Top