Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 02

09:00 цагт НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, Эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаа, Ундаа, жимсний шүүс, цэвэр усны үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн талаар нээллтэй хэлэлцэнэ.  


10:00 цагт Хот хоорондын нийтийн тээврийн жолооч нарт  зориулсан "Олон улсын Аюулгvй жолоодлогын сургалт" Драгон  төвийн 7давхарт болно.


10:00 цагт Монголын Урлагийн Ажилтны Холбоо байгуулагдсаны 40 жилийн ойн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болон “МУАХ 40 жил” үзэсгэлэнгийн нээлт Монголын театрын музейд болно. Тус арга хэмжээний хүрээнд 12:00 цагт  Баярын хурал болон Төвийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн “Их урлаг” тоглолт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад болно.


10:00 цагт "Газар доорх усны судалгаа менежмэнт" сэдэв Молнгол Солонгосын хамтарсан семинар Ардчиллын ордонд болно.


10:00 цагт Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аюулаас хамгаалах яамны тэргүүн дэд сайд Данг Ван Хиеү тэргүүтэй төлөөлөгчдийг Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл Хууль зүйн яамны 102 тоот өрөөнд хүлээн авч уулзана.


11:00 цагт Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатыг ММС компаниас цалин авч тухайн цалингаа өөрийн ХОМ-тээ мэдүүлээгүй нь зохих хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн үзэж АТГ-т хандсаны хариу ирсэн талаар Залуу хуульчдын "Хос дэнс" клубээс  "Монгол ньюс" Мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.


11:00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна.


11:30 цагт УДБЭТ-ын 2 давхарт "Best of Classics" сонгодог урлагийн үдшийн тухай хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд уран бүтээлчид, Зохион байгуулагчид оролцох болно. /Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Батцэнгэл, УДБЭТ-ын гоцлол дуучин Амартүвшин, УДБЭТ-ын дарга Мөнхзул, Sound of Mongolia продюсер Дамдинсүрэн, УДБЭТ-ын уран сайхны удирдаач Дашпэлжээ нар оролцоно.


11:30 цагт Гадаад Хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд ирэх жил Монгол Улсад болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаарх хэвлэлийн бага хурал болно. Тус хуралд Европын холбооны гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Майкл Мэтиcсэн, Ерөнхийлөгчийн тамгын газар хийгээд Гадаад хэргийн яамны төлөөлөл оролцоно.


11:30 цагт “Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд 2 дахь жилдээ Чингисийн талбайд сонгодог урлагийн үдэш буюу "Best of Classics- Open air" тоглолт болох гэж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал  ДБЭТ-т болно.


11:40 цагт Сүхбаатар дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн уран бүтээлийн үзэсгэлэн Чингисийн талбайд болно.


13:00 цагт Их түмэн санаачилгын аялал жуулчлалын зөвлөлийн 8 дахь удаагын хурал “Корпорейт-3” зочид буудлын  "Улаанбаатар" танхимд /МҮХАҮТ хажууд/ болно.


14:00 цагт "Дагнасан шүүх" сэдэвт уулзалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Уулзалтад ШЕЗ, Тахарын ерөнхий газар, Төв аймаг болон нийслэл дэх шүүхийн шүүгч, Тамгын газрын дарга нар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төсөл, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх арбитр зэрэг байгууллага болон бусад хуульчид оролцоно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top