Нэг хүнд дөрвөн ширхэгээс илүү наадмын тасалбар худалдаалахгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 02

Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаа, бөхийн барилдаан үзэх тасалбарыг энэ сарын 6-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргах гэж байна. Ингэхдээ тасалбарын үнэ суудал, байрлалаасаа хамаараан өөр байгаа бөгөөд саравчтай хэсэгт суух тасалбар 24 мянган төгрөг бол саравчгүй суудлын тасалбар 16 мянган төгрөгний үнэтэй худалдаалагдах аж.

Наадмын тасалбар авах гэсэн иргэд жил бүр хонон өнжин дугаарлаж, багагүй чирэгдэл учруулдаг учраас асуудлыг шийдвэрлэх үүднээс нэг хүнд дөрвөн ширхэгээс илүү тасалбар худалдаалахгүй байх шийдвэрийг Наадмын комисс гаргажээ.

Харин гадаадын жуулчид Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа үзэх тасалбарыг 25 ам.доллараар, 12-ны өдрийн тасалбарыг 12,000 төгрөгөөр худалдан авах нь. Мөн наадмын үеийн жуулчин тээврийн “Ж” зөвшөөрлийн үнэ 20,000 төгрөг байх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top