Асашёорюү Д.Дагвадорж: Хоёр сайхан аваргыг хэрүүлийн бузар болголоо

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 02

Баяр наадмыг зохион байгуулах комисс дархан аварга Г.Өсөхбаярыг зүүний магнайд гаргах шийдвэр гаргасан ч энэ нь бүтэн жил бөхчүүдийг талцуулаад байсан хэрүүл маргааныг намжаасангүй. Баяр наадам ойртохын хэрээр энэ хэрүүл газар авах янзтай. Юутай ч, энэ асуудалд хүмүүс өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Тэдний дундаас сумогийн их аварга асашёорюү Д.Дагвадорж “Бөхийн холбооны завхралаас үүдээд хоёр сайхан аваргыг хэрүүлийн бузар болголоо. Энэ хёор аваргыг ингэж алалцуулж махыг нь зулгаах хэнд хэрэгтэй. Энэ хоёр сайхан аварга олон хүний хэрүүлийн бузар болж байна. Энэ хоёр аваргын хэнд нь ч буруу өгөх үндэслэл байхгүй. Өгөх цолыг нь цаг хугацаанд нь өгсөн бол ийм асуудал гарахгүй байсан болов уу хэмээн боддог. Ийм шийдвэр гаргах байсан юм бол яах гэж ноднин 3-ын давааны зүүний магнайд А.Сүхбатыг гаргасан юм бэ. Ингээд л хоёр сайхан аваргыг талцуулаад. За нэг иймэрхүү миний хувийн бодол шүү. Мэргэн ард оюун санаандаа шингээгээрэй. Төрийн их баяр наадмаa хэрүүлгүй сайхан наадаарай” хэмээн жиргэжээ.




Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үзэгч(103.9.90.229) 2015 оны 07 сарын 03

Зүгээр л байснаа гэнэт зодог тайлж балаарай биз дээОдоо тэгээд гаргаснаа буцааж идэхдээ хүрээ юм биздээ.Энд бөх , наадам хоёр ашигтай найраа гэдэг нь...

0  |  0
Munkhuu(73.209.197.206) 2015 оны 07 сарын 03

Ene jil baterdene bayanmunkh barilduul and l hen me garah nuu

0  |  0
ff(122.201.25.222) 2015 оны 07 сарын 02

eeljeed garch bolohgui yum uu 1-d sukhbat 3-d usuhuu geed *-:)

0  |  0
vewvervrev(112.72.13.88) 2015 оны 07 сарын 02

Za yamar ch baisan hangalttai saihan PR bolchihloo, odoo ingeshiigeed PR-aa zogsoogood barildana aa, zaluuchuudaa

0  |  0
1(202.21.105.114) 2015 оны 07 сарын 02

ta 2 bitgii t1 za

0  |  0
Zail(27.123.214.124) 2015 оны 07 сарын 02

Chi ch uuruu hun heleltgui gar shde

0  |  0
Ariunaa(122.201.24.63) 2015 оны 07 сарын 02

Tiishde

0  |  0
Top