Том голууд үерлэж, аюултай түвшинг давжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 02

Алтай нуруу, түүний салбар уулсаас усжих  Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот орчмоор үерийн аюултай түвшинг давжээ. Мөн Булган гол Булган сум, Долооннуурын гол, Дунд Цэнхэр, Төгрөг гол Манхан сум, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Баянхошуу орчмоор үерийн түвшинг даван үерлэж байна. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(43.242.243.113) 2015 оны 07 сарын 02

Эг Тавтийн гол ямар байгаа юм бол

0  |  0
Top