МУГЖ С.Жавхланг харлуулах халзан төлөвлөгөө хэрэгжүүлэх нь

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 02

Улстөрд нэгнийгээ унагах, уландаа гишгэх доромж үзлийг анх оруулж ирсэн АН-ын зарим нөхдүүд бусдад гудамжнаас орж ирчихээд юу яриад байгаа юм гэхээс гадна салаавч өгдөг моод дэлгэрүүлсэн.

Тэд ой дурсамжаа алдсан юм уу гэхээр үгүй. Ямартай ч, Монголын ард түмэн АН-ыг гудамжнаас улстөрд орж ирснийг мэднэ. Тэглээ гээд тэднийг ард түмэн нь ч тэр, өөр намынхан нь ч гудамжнаас орж ирсэн гэж доромжилдоггүй. Бусдыг харлуулах, гутаах ажилдаа мэргэшсэн АН-ынхан өнгөрсөн парламентын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулиар харин ч нэг хийж чаддаг зүйлээ улам боловсруулснаа харуулсан. 2012 оны парламентын сонуульд МАН-аас нэр дэвшихээр зэхэж байсан Ардын жүжигчин Н.Сувдыг гоо сайхны мэс засал хийлгэсэн зэргээр гутааж нэр төрийг нь арай л сэвтүүлж байсны улмаас аргагүй буюу Ардын жүжигчин нэрээ татсан.

Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн Удвалыг “МАХ НЬ УДВАЛ ӨМХИЙРНӨ”, МАН-аас нэр дэвшсэн дархан Б.Бат-Эрдэнийг тулгын чулуу болгож хар пиардсан. Тэгэхэд төрийн гурван өндөрлөгийг тулгын гурван чулуутай зүйрлэж /нэг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, нөгөө нь УИХ-ын дарга З.Энхболд/ гурав дахь чулууг Б.Бат-Эрдэнэээр хийхэд томдоод, хазайгаад байна, Ц.Элбэгдорж адилхан учир түшицтэй хэмээх шоудаж байв. Түүнчлэн одоогийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт УИХ-ын гишүүн С.Ганбаатартай телевизээр шууд мэтгэлзэхдээ гудамжныхаар нь дуудаж, өөрөө гудамжнаас орж ирснээ мартав.

Мөн нийтлэлч Баабар харийн орны траншей хэсч явсан нөхрөөр төрөө самруулахгүй хэмээн УИХ-ын С.Ганбаатарыг доромжлов. Харин Өмнөд Солонгосыг зорьж экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай уулзсанаараа улстөрд орох гэж байна хэмээн хардагдсан МУГЖ С.Жавхлан ирэх сонгуульд МАХН-аас нэр дэвшихээр болж үүнийгээ батлав. Тэрбээр өчигдөр АН-ыг эсэргүүцэж үсээ хуссан бөгөөд үүгээрээ 2016 оны сонгуулийн урьдчилсан ажлаа эхлүүлсэн. Ямартай ч, хэвлэл мэдээллийн 80 хувийг атгадаг АН-ынхан С.Жавхланг гудамжных, халзан зэргээр харлуулах төлөвлөгөөгөөндөө хэдийнэ орсон сурагтай.     

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unen(150.129.141.78) 2015 оны 08 сарын 08

Demjdeg

0  |  0
Yah gej(103.229.121.148) 2015 оны 07 сарын 10

Jawhlang demjine

0  |  0
irgen(103.229.122.59) 2015 оны 07 сарын 06

Zun bolood l usee husaa bailgui.

0  |  0
ах(103.9.90.229) 2015 оны 07 сарын 03

АН_д өлгөөд авчихмаар хэн байна хэл дээ.Өнөөдөр хэн моголыг идсэн гэвэл нэрээр нь хэлнэ бүгд л мэдэж байгаа шүү дээ Одоо бас сонгуульд хөөрцөглөөд байна уу монголчуудаа СЭРЭЭЧЭЭ

0  |  0
зочин(202.126.91.89) 2015 оны 07 сарын 02

өөрөө л тэнэгтсэн болохоор одоо яая гэхэв.

0  |  0
Top