Солонгосын сүүлчийн гүнжийн хувцсыг өгөв

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 02

Япон Улс Өмнөд Солонгостой харилцаагаа шинэ шатанд гаргахаар зорьж байгаагийн нэг илрэл саяхан болж өндөрлөлөө. Эртнээс нааш Солонгосыг даралж, Дэлхийн II дайны үед Солонгосыг улсаар нь шахуу эмсийн хүрээлэнгээр ашиглаж байсан нь одоо ч хоёр орны хөндөхийг хүсдэггүй сэдэв. Өмнөд Солонгосын энэ эмзэглэлийг арилгахын тулд Япон Улс одооноос хүчтэй ажиллаж эхлэв.

Тодруулбал, тус улс Солонгосын сүүлчийн гүнжийн өмсч байсан нэгэн хувцсыг Сөүлийн талт шилжүүлэн өгчээ. Токиогийн их сургуулийн хувцасны музейд хадгалагдаж байсан уг хувцас Солонгосын Чосон гүрэн /1392-1910/-ий сүүлчийн гүнж Деохигийн өмсч байсан хувцас аж. 1925 онд Япон Улс Солонгосын хойгийг колоничлох үед  12 настай байсан Деохи Япон уруу явж, улмаар тэнд Японы нэгэн язгууртантай гэр бүл болсон аж.

Харин Дэлхийн II дайн Япон Улс ялагдсанаар түүний амьдрал орвонгоороо эргэж, сэтгэл гутралд орж, 1946 онд Токиогийн Сэтгэцийн эмнэлэгт хүртэл эмчлүүлж байжээ. Тэрээр салсныхаа дараа буюу 1962 онд Өмнөд Солонгост ирж 1989 онд таалал төгссөн аж. Энд сонирхол татахуйц нэгэн мэдээлэл байгаа нь Токиогийн их сургуулийн хувцасны музейд олон орны 20 мянга орчим хувцасны цуглуулга байдаг бөгөөд Хятад, Монголын эртний хаад, ноёдын хувцас багагүй хувийг нь эзэлдэг гэсэн мэдээлэл юм.  






Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top