Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 03

Өнөөдөр дараах үйл явдлууд болно.

10.00 цагт “Буянт-Ухаа” спортын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн “Чингис хаан” Гранпри тэмцээн нээлтээ хийнэ. 

10.00 цагт НМХГ-ын хурлын зааланд Барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон энэ онд гарсан үйлдвэрлэлийн ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.

10.00 цагт Хангарди ордны 14 давхрын "Б" зааланд Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос энэ жилийн баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах талаар  мэдээлэл өгнө.

 10.00 цагт Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ – ын хурлын А зааланд эхэлнэ. Хуралдаанаар Ойгоос энэ онд бэлтгэх модны хэмжээ батлах, Хөршийн хяналтын хөтөлбөр батлах, Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах үйл ажиллагааны тухай, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Соёл урлагийн дэд хөтөлбөр” батлах, нийслэлийн Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын /BRT/ төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, дүрэм батлах, Налайх хотын Захирагчийн сонгууль явуулсан тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

10.00 цагт ХУД-ийн соелын ордонд “Халуун цуст Хан-Уулчууд” өдөрлөг болно.

10.30 цагт Тусгаар тогтнолын ордны 3 давхарт оны эхний хагас жилийн мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтаар амжилттай дүн үзүүлсэн нягтлан бодогчид тангараг өргөнө. Мэргэшсэн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол болно.

12.00 цагт Тусгаар тогтнолын талбайд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн "Нээлттэй хаалганы өдөр " -ийг Шүүхийн шинэ зохион байгуулалт, Эрүүгийн шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод болгох зорилгоор зохион байгуулна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top