Мэргэжлийн хяналтын газрын нэрийг барьж луйвар хийж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 03

 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын нэрийг барьж эмнэлэг, цэцэрлэгрүү утасдан мөнгө нэхсэн хэрэг удаа дараа гарсан байна. Уг хэргийг бүлгээрээ үйлдэж байгаа бөгөөд танай эмнэлэгт ТВ-8 телевизтай хамт очиж шалгалт хийнэ. Шалгалтын төлбөр 40 мянган төгрөгийг дансаар шилжүүлж гэх мэтээр сүрдүүлж мөнгө нэхдэг байна.

Дээрх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулж байгаа аж.  Иргэд аж ахуй нэгжүүдэд анхааруулж хэлэхэд, ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болсон гэж үзэж байвал 70128012 дугаарын утсанд яаралтай хандахыг НМХГ-аас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(103.229.121.212) 2015 оны 07 сарын 03

daramtaldag tor zacgiin neriig hydaldaj baina.mxgazar ni bycdiig daramtaldgui baican bol ........iim zuil garaxgui dee.....

0  |  0
Top