Хамгийн амттай хуушуурыг 1 сая төгрөгөөр шагнана

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 03

Ирэх наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд “Монгол Хуушуур 2015” фестиваль зохион байгуулагдах бөгөөд энд “Хамгийн амттай хуушуур хийсэн газар” болон “Хамгийн олон хуушуур идсэн хүн”-ийг тус бүр 1 сая төгрөгөөр шагнахаар болжээ. Ингэхдээ ард иргэдийн дунд “Хэн хамгийн олон хуушуур идэх вэ” тэмцээн зохион байгуулах бол “Хамгийн амттай хуушуур”-ыг ард иргэдээс нууц хайрцгаар санал авч тодруулах аж.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top