Говь-Алтай аймгийн цагдаагийн дарга Д.Бүрэнбаатар хэрэг нуун дарагдуулсан гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 03

Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Бүрэнбаатар аймгийн хуулийн байгууллагын ажилчдын хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдлийг нуун дарагдуулсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж эхэллээ. Тус аймгийн прокурор Ганбаатар, аймгийн тагнуулын хэлтсийн дарга Цэрэн-Очир нар ажлаасаа шилжиж буй прокурорын найранд очоод архи уун хоорондоо зодолдож, танхайрчээ. Тэдний нэг нь чамгүй бэртсэн бөгөөд тэнд байсан бусад хүмүүс цагдаад дуудлага өгч, цагдаа нар шөнийн 2.30 цагийн үед зодооныг зохицуулсан байна. Хуулийн дагуу бол ингэж танхайрсан хэргийг цагдаа нар мэдээлэлдээ бүртгэж аваад, маргааш нь шалгаж эхэлдэг.  Гэтэл хууль сахиулагчид нь өөрсдөө олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, зодоон цохион хийсэн байхад  Аймгийн цагдаагийн газрын дарга Д.Бүрэнбаатар энэ хэргийг маргааш өглөө нь гэхэд нуун дарагдуулсан аж. Ингэхдээ Ганбаатар, Цэрэн-Очир нарын зодолдсон тухай мэдээллийг цагдаагийн рабортнаас хасуулж, танхайрсан этгээдүүдийг өмгөөлж, хуйвалдсан байх юм. Тэдний ёс зүйгүй үйлдлийг харсан олон гэрч байхад хууль зөрчсөн албан хаагчдыг өөгшүүлж, нуун дарагдуулсан нь өөрөө хуулийг уландаа гишгэсэн хэрэг гэж иргэд дургүйцэж байгаа юм. Цагдаагийн газрын дарга Пүрэвбаатар энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх эсэх нь  ч одоогоор эргэлзээтэй.

Ер нь сүүлийн үед цагдаагийн албан хаагчид төрийн нэрийг хугалж, хуулийг гууль болгосон ийм үйлдэл олон гаргах болсон нь харамсалтай. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tsagin naiz(116.112.153.29) 2015 оны 07 сарын 04

Yu helhewde hun nohoinuud

0  |  0
Top