Н.Энхбаяр Арабын Нэгдсэн Эмиратад очив уу

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 03

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хилийн чанадаас улстөр хийж байгаа гэж мэдээлдэг. Тэрбээр Өмнөд Солонгост байгаа ч тэндээсээ гаднын зарим нэг оронд очиж, хүмүүстэй уулзаж ярилцлага мэдээлэл өгөх зэрэг ажил хийсээр байгаа билээ. Саяхан ОХУ-ын Буриадад очиж Итгэлт хамбад мөргөсөн тэрбээр энэ удаад Арабын Нэгдсэн Эмиратад очсон уу ямартай ч тус улсын “Gulf News” хэмээх алдартай хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Н.Энхбаярын тухай гарчээ.

Арабын Нэгдсэн Эмиратаас мэдээлдэг ч Булангийн орнуудыг хамарсан уг хэвлэл мэдээллийн хэрэгслийн Түүхэнд өнөөдөр буланд Н.Энхбаярын хэлсэн үг гол болж доор нь тэр өдөр түүхэнд болж байсан онцлох үйл явдлыг жагсаажээ. Ингээд өдөр бүр нийтэлдэг Түүхэнд өнөөдөр булангийн 7 сарын 3-ны мэдээлэлд экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр “2000 оны 7 сарын 3-нд Монголын хуучин коммунист удирдагчид парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан.

МАХН тухайн үед парламентын 76 суудлын 72-т нь ялалт байгуулсныг Сонгуулийн ерөнхий хороо зарласан. Үүний дараа МАХН-ын дарга миний бие Ерөнхий сайд болох боломжтой болсон ч дэлхий нийт миний нэрээр нэрлэгдсэн намыг буруу ойлгож байснаа ухаарсанд илүүтэй баярлаж байсан. Дэлхий нийт биднийг коммунист мангасууд биш гэдгийг тэгэхэд ухаарсан. Гэхдээ бид цаг хугацааг эргүүлэх гэсэн юм биш. Цорын ганц урагшлах зам бол ардчилал юм” гэж хэлжээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xx(180.235.179.155) 2015 оны 07 сарын 05

mundag hun yum daa. Uur heleh yum alga

0  |  0
дд(103.23.51.2) 2015 оны 07 сарын 04

үнэхээр мундаг шүү

0  |  0
irgen(202.21.115.82) 2015 оны 07 сарын 03

eh orondoo irej ezentei uls shig bolgohgui bol, ene luivarhin tur bolohoo bailaa

0  |  0
MGL irgen(124.158.90.25) 2015 оны 07 сарын 03

Yooy ene gaitai laitai amitan Horolmaagiin ajlaa hiij hanahgui umaa. Tsaisan luivarchin.

0  |  0
зочин(202.179.20.113) 2015 оны 07 сарын 03

ТАНАЙ ЭНЭ САЙТЫН СЭТГҮҮЛЧДИЙГ МОНГОЛ ХЭЛНИЙ ДҮРМИЙН СУРГАЛТАНД ХАМРУУЛЖ ЗӨВ БИЧИЖ СУРГАДАГ БОЛООЧЭЭ. ТЭР ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА ХЭРЭГ НУУН ДАРАГДУУЛЖЭЭ ГЭДЭГ МЭДЭЭН ДЭЭРЭЭ БУЯН БААТАР ГЭЖ НЭГ БИЧЭЭД ДАРАА НЬ ПҮРЭВБААТАР ГЭЖ БИЧЭЭД БАЙХ ЮМ. ХЭН ГЭДЭГ ХҮН ЮМ БЭ? ЭНЭ МЭДЭЭЛЭЛ ДЭЭР ЧИНЬ ХҮРТЭЛ Н. ЭНБАЯР ГЭЭД Л БИЧЧИХСЭН БАЙНА. АЛДААГАА ХЯНАДАГГҮЙ ШУУД ГАРГАДАГ ЮМ УУ?? БИЧИГ ҮСГИЙН ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮСЭЭР ДҮҮРСЭН БАЙНА.ЗАЛУУ.СОМ ООО?????

0  |  0
zochin(121.88.216.27) 2015 оны 07 сарын 03

chadaltai hundee dahiad eronhiilogch boloosoi

0  |  0
Top