Х.Тэмүүжин Г.Сарангэрэлээ дурсав

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 03

Хуулийн сайд асан Х.Тэмүүжин, Г.Сарангэрэл нарын амрагийн дуулиан нэг хэсэг чимээ намдаасан ч Х.Тэмүүжин өөрөө энэ тухайд цахим хуудсаараа дэлгэсэн нь зарим нэг даваадуулах дуртай хүмүүс Х.Тэмүүжин Г.Сарангэрэлийгээ санаад байгаа бололтой хэмээсэн үг таржээ.

Учир нь тэрээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “ноцтой” гэгдэхүйц нэгэн мэдээллийг нийтэд дэлгэсэн нь шуугиан дэгдээж байна.  Түүний жиргэсэн хоёр хуудасны нэгийнх нь доод хэсэгт “Цагдаагийн ерөнхий газрын 2014 оны 08 дугаар сарын 29-ний 01 дүгээр зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээс” гэсэн дугаарлалт байгаа нь яах аргагүй албан эх сурвалж юм.

Үүнд иргэн Г.Сарангэрэл гэх эмэгтэй 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газарт хандаж, “…эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгч … намайг сүрдүүлсний улмаас би айсандаа Т-тэй унтсан хэвтсэн гэж ярихыг зөвшөөрсөн. Энэ нь цагдаагийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчил агуулсан үйлдэл байх тул хариуцлага тооцож, хохирол төлүүлж өгнө үү. ЭЦГ-ын ажилтан яагаад сайдынхаа нэр төрийг гутаах, доромжлох талаар бусдыг ятгаад, зөвлөөд байгааг би ойлгохгүй байна” хэмээн гомдол гаргажээ.

Тиймээс уг гомдлын мөрөөр шалгалт явуулахад ЭЦГ-ын Гүйцэтгэх ажлын дүн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ариунболд нь Г.Сарангэрэлийн өмгөөлөгч н.Батбаяртай утсаар ярьж, түүнийг хуурамчаар мэдүүлэг өгүүлэхээр ятгасан нь баримтаар нотлогдсон /өмгөөлөгчтэй ярьсан утасны яриа/ тул сахилгын хариуцлага тооцсон тухай тэмдэглэжээ. Мөн Ариунболд нь утасны ярианд нэр дурдагдсан Ууганбаяр гэгч нь ЭЦГ-ын дарга Н.Ууганбаяр мөн болохыг баталж “Ууганбаяр даргатай би нөгөө утсаараа ярьж байсан. Ууганбаяр дарга энэ тухай мэдэж байсан” хэмээн мэдүүлсэнийг ч дэлгэжээ.

Тэр ч бүү хэл Х.Тэмүүжингийн үйлчлүүлдэг газруудын зөөгч үйлчлэгээр дамжуулан тагнаж чагнах хэрэгсэлээр хувийнх нь мэдээллийг цуглуулдаг байсан тухайг ч дэлгэсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
алтаа(43.242.243.197) 2015 оны 07 сарын 04

Тэмбүүжин энэ хүүхэнтэйгээ суугаад амар сайхандаа жаргаач . Түмний нүдний булай болж байхаар тэр нь дээр шүү дээ

0  |  0
salahgyi amitan(31.32.159.26) 2015 оны 07 сарын 03

Mongol orong zabharyylaj baigaa said darga nar ch gej dee?dendyy engezhen hampaanyyd said bolj Mongol hynii Monhol ornii ner gytaan dorolmjilj toriin neriig ylmaar doroityylaj ard tymenii dynd ynegyidyylej baigaa hereg yum?...Mongol tor Ene Elbegdorj hemeeh erenhiilegchiin yed doroitloo doo?////

0  |  0
Suzi(122.201.21.144) 2015 оны 07 сарын 03

Temuujin ug Ni chadvartai Zaluu dongoj ajilaa ehelj. Bhad Ni havchaad ene bol tord bga mafiin uildel

0  |  0
Top