Д.Амартүвшин анхны алтан медалийг хүртлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог 2016 оны олимпийн эрхийн оноо олгох "Чингис хаан" Гранпри өнөөдөр эхэлсэн. Энэхүү тэмцээнд 35 орны жүдочид өрсөлдөхөөр Улаанбаатар хотноо ирсэн юм. Гурван өдрийн турш "Буянт-Ухаа" спортын ордонд үргэлжлэх уг тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр өдөр эмэгтэй -48кг, -52кг, -57кг, эрэгтэй -60кг, -66кг-ын медалийн эзэд тодрох юм.

Тэгвэл өнөөдөр болсон барилдаанд Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин -60 кг-ийн жинд нутаг нэгт тамирчин Г.Болдбаатарыг ялж алтан медаль хүртлээ. “Самсану” Гранпригийн хүрэл медальт Ц.Цогтбаатар -60 кг-ийн жинд Францын жүдоч Бакугийн их дуулгын хүрэл медальт Милоус Софианег ялж хүрэл медалийн болзол хангаад байна . Түүнчлэн одоогийн байдлаар Б.Хорлоодой , БНАСАУ-ын жүдочийг ялж хүрэл медаль хүртээд байна.
Тэгвэл Чежүгийн Гранпригийн алтан медальт М.Бундмаа 52 кг-ийн жинд Их Британийн тамирчин Эдуардс Келлитэй хүрэл медалийн төлөө барилдах гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top