Цэцэг төвийн зам засвар даваа гарагт дуусна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 04

Улаанбаатар хотод дулааны шугам сүлжээ болон зам өргөтгөх ажлуудыг хийж байгаатай холбогдуулан нийслэлийн замыг хэсэгчлэн хааж байгаа.

Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх дулааны болон цэвэр усны шугамыг гурван үе шаттайгаар өргөтгөн шинэчилж байна.

Хоёр дахь шат буюу “Цэцэг” төвийн уулзвараас Улсын их дэлгүүр /УИД/-ийн уулзвар хүртэлх хэсгийн шугамын ажлыг энэ сарын 6-нд дуусгаж, замыг бүрэн нээх юм байна. 

Харин УИД-ийн баруун уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замын уулзвар хүртэлх шугамыг энэ сарын 16-наас эхлэн шинэчлэхээр болжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top