Iphone дээрээ Улаанбаатарын цагийг тохируулаарай

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 04

"Apple" корпораци iOS үйлдлийн системийнхээ 8.4 хувилбарыг хоёр хоногийн өмнө гаргасан байна. Энэ удаа хөгжмийн Music аппликэшнийг бүрэн өөрчилж, шинэхэн Apple Music үйлчилгээг дотор нь багтаажээ. Мөн iBook дижитал номын үйлчилгээг сайжруулсан байна. Монголчуудад хамгийн ач холбогдолтой өөрчлөлт нэвтэрсэн нь өнгөрсөн хавраас мөрдөж эхэлсэн зуны цагийн хуваарь юм байна. 8.4 шинэчлэлтийг хийснээр iPhone болон iPad хэрэглэгчид Улаанбаатарын цагийн бүсээ тохируулаад хэрэглэх боломжтой болсон байна. iOS 8.4 хувилбар нь 200MB орчим хэмжээтэй, суулгахад хүндрэл багатай аж. Суулгасныхаа дараа Settings->General->Date & Time гэж нэвтрээд Time Zone тохиргоог Ulaanbaatar болгоход одоогийн зуны цагтай таарах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top