Дүүргийн шүүхүүдийн нэрийг ингэж өөрчиллөө

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 04

Шүүхийн багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад шүүхийн тухай хуулинд буюу шинэчилсэн найруулгад өөрчлөлт хийгдсэний дагуу “Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх” нэршилийн хувьд өөрчлөгдөөд “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэсэн нэршилээр солигдон найруулагдаж байгаа юм байна.

Үүнтэй холбогдуулан иргэдэд шүүхийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр Тусгаар тогтнолын талбай дээр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. Энэ талаар БЗСЧД-ийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар, “Өмнө нь бид гурван дүүргийн шүүхийг дүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх гэсэн нэршилтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан.

Харин одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн нэршилтэй болоод байгаа юм. Нэршил хэдийгээр өөрчлөгдсөн боловч шүүхийн үйл ажиллагаа цаашид хэвийн, тогтвортой үргэлжлэх болно.

Нэршилээ өөрчилсөн гол шалтгаан нь Монгол Улсын Үндсэн хуулинд шүүхийг засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжээр хувиарлах болсонтой холбогдуулан Үндсэн хуулинд гомдол гаргасаны дагуу дагнасан шүүхийн тодорхой энэ байршилууд нь үндсэн хуулийн зохицуулалттай зөрчилдөж байна гэж үзсэн. Тиймээс ингэж нэршилээ өөрчилснөөр Үндсэн хуулийн дагуу буюу зөрчөөгүй хууль ёсны болж байгаа юм” хэмээсэн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.13.197) 2015 оны 07 сарын 06

Нэмэгдэхүүний байрыг солисноор нийлбэр өөрчлөгдөхгүй .Үндсэн Хуулийн Цэцийг аргалж хууль зөрчөөгүй болж харагдаж байгаа юм байна л даа

0  |  0
Top