Жуулчны тээврийн хэрэгсэл дугаар харгалзахгүй зорчино

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 04

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/469 дүгээр захирамжаар жуулчин тээврийн том, дунд оврын автобуснууд Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцохоор болж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хамгийн их байдаг төв талбай, Зайсан толгой, Гандантэгчинлэн хийдийн орчмын авто зогсоолд зогсох эрхтэй болсон билээ. 

Энэхүрээнд уг эрхийг баталгажуулсан наалтыг стандартын шаардлага хангасан зөвшөөрөлтэй автобусуудад нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээллийн төвөөс шууд олгож байгаа юм. Одоогоор уг наалтыг 111 автобусанд олгоод байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top