Тоон технологид шилжих төхөөрөмжийг долоон газар борлуулж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 05

Манай улс энэ сараас эхлэн тоон технологид бүрэн шилжиж эхэлж байна. Одоогоор тоон технологид шилжих хэрэглэгчийн төхөөрөмжийг гэрээт долоон газар борлуулж байгаа   гэж  холбогдох байгууллагаас мэдээллээ.  Энэ сарын 15-аас эхлэн телевизийн аналоги системийг унтраах болсонтой холбоотойгоор аналоги системийн телевизийг тоон технологид шилжүүлдэг хэрэглэгчийн төхөөрөмжийг борлуулж байгаа. Нийт 170 мянган хэрэглэгч ийм төхөөрөмж авах шаардлагатай гэсэн 2012 онд хийсэн судалгаа бий. Үүнээс одоогоор 10 орчим хувь нь төхөөрөмжөө худалдан аваад байна гэж Харилцаа холбооны зохицуулах хорооны радио давтамж зохицуулах хяналтын албаны дарга Ц.Амгалан ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top