Улаанбаатарт 32-34 хэм дулаан

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 06

Өнөөдөр Сэлэнгэ, Дарханы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр агаарт 32 градусыг давж хална.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 13-18 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Орхон-Сэлэнгэ болон Туул голын сав газраар 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-21 градус,  өдөртөө 29-34 градус дулаан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top