Наадмын тасалбарыг худалдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 06

Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслол хүндэтгэлийн ажиллагаа, бөхийн барилдаан үзэх тасалбарыг өнөөдрөөс худалдаалж эхэлнэ.

Наадмын тасалбар авах гэсэн иргэд жил бүр хонон өнжин дугаарлаж, багагүй чирэгдэл учруулдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс нэг хүнд дөрвөн ширхэгээс илүү тасалбар худалдаалахгүй байх шийдвэр гаргасан байна. Тасалбарын үнийн хувьд төв цэнгэлдэх хүрээлэнгийн саравчтай хэсэгт суух тасалбар 24 мянган төгрөг бол наран талын суудлын тасалбар 16 мянган төгрөг юм байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.122.59) 2015 оны 07 сарын 06

Ene tasalbar zardagaa bolimoor yum. Durtai humuus ni orj garch baig l dee.

0  |  0
Top