“Дэлхийн Мисс-2015”-д Монголыг Н.Ану төлөөлөхөөр боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 06

“Дэлхийн Мисс-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйг шалгаруулах үндэсний тэмцээн өчигдөр ялагчаа тодрууллаа. Энэ жил Монгол Улсаа төлөөлөн оролцох миссээр Н.Ану тодорсон бөгөөд тэрбээр өмнө нь “Miss Mongolia-2013” наадмын титмийн эзэн болж байсан удаатай. Анх 1951 оноос эхлэн хүн төрөлхтний эв найрамдлыг билэгдэн Англи улсад зохион байгуулагдаж эдүгээ 63 дахь удаагаа зохиогдох гэж буй олон улсын хэмжээний томоохон тэмцээнд манай улс 2005 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд энэ жил арванхоёрдугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Санъя арал дээр зохион байгуулагдах юм.

Нас: 24

Биеийн харьцаа: 90х62х92

Биеийн өндөр: 178см

Боловсрол: ШУТИС-УТДС-ийг төгссөн.

Хобби: Усанд сэлэх, Шүлэг бичих, Аялах дуртай. Англи хэлтэй

Гаргасан амжилтууд: “ШУТИС-ын шилдэг загвар өмсөгч 2010 он” "Face of Mongolia" шилдэг модель 2011 “Miss Mongolia-2013” наадмын ялагч "Говь" компани 2011-2012 оны нүүр царай. "Дархан минж" компани 2013 оны нүүр царай.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(202.55.180.8) 2015 оны 07 сарын 06

Mongol torxtei emegtei baina evrof bish azi bish xolimog torxtei baix ni delxiin miss amjilt gargaxad tiimch cain noploo vzvvllexgui ni xaragggdag xarin ulc ornuud oorcdiin vndecnii dvr torxiig xaruulaxiig xicheedeg ni temtseenii ybtsaac xaragddag tegexeer manaix vndecnii dvr torxoo xaruulj chadax cetgelgee torxoo xaruulj chadax emegtein torx Anud baina ondor amjilt garagj tvrvvlexiig erooe

0  |  0
Top