Энэ долоо хоногийн зурхай

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 06

Долоодугаар сарын 06-наас долоодугаар сарын 12-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

Хонь:

Энэ долоо хоногт таныг азын тэнгэр ивээнэ. Бусадтай харилцах чадвар чинь өндөр байх тул шинэ найз нөхөдтэй болж, танилын хүрээгээ тэлэх хэрэгтэй. Ажил дээрээ хүндлэл хүлээж, удирдлагуудаасаа магтаал сонсох болно. Өнгөрсөн хугацаанд шаргуу ажилласан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх бололтой. Санхүүгийн зарлага нэлээдгүй гарна. Нарийн тооцоотой байхыг хичээгээрэй. Эрүүл мэнддээ санаа тавихыг зөвлөж байна.

Үхэр:

Долоо хоногийн эхээр шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Учир нь долоо хоногийн сүүлээр эрч хүч тань саарч, зугаа цэнгэл хөөцөлдөх бололтой. Хүмүүстэй харилцахдаа гэнэн, итгэмтгий байх хэрэггүй. Бусдын дургүйг хүргэх үгээ дотогш залгиж орхисон нь дээр. Дуугүй өнгөрснөөр олон асуудлаас бултаж чадна. Гэнэтийн осолд орох, гэмтэж бэртэх магадлал байна.

Хамтатгах:

Ажлын бүтээмж өндөр байна. Гэхдээ бусдын өмнөөс ажлыг нь хийж өгөх хэрэггүй. Бизнес эрхлэгчид ашигтай гэрээ байгуулж чадна. Ажил хайж байгаа хүмүүст боломж гарч ирнэ. Хайр дурлалын асуудалд үл ойлголцол үүсэх боловч хэсэг хугацааны дараа бүх зүйлийн учир тайлагдана. Төлөвлөгөөгүй эх үүсвэрээс мөнгө орж ирснээр санхүүгийн олон асуудлыг шийдвэрлэнэ.

Мэлхий:

Ажил ихтэй байх боловч тийм ч ихийг амжуулж чадахгүй. Нөхцөл байдалдаа тааруулж аливаад дасан зохицох хэрэгтэй. Боловсролдоо анхаарал хандуулах шаардлага тулгарна. Хэн нэгэн танаас тусламж хүсвэл бүх хүчээ дайчлан гараа сунга. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байна. Иймд хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэх шаардлагагүй. Эрүүл мэндэд хортой зуршлаа засах хэрэгтэй.

Арслан:

Ажлаа орхигдуулж, гэр бүлдээ бүхнээ зориулах нь. Гэр бүлийн хүрээнд баяр тэмдэглэх, салхинд гарах зэргээр цагийг хамтдаа өнгөрүүлэх бололтой. Бизнес эрхлэгчдэд гэнэтийн ашигтай санал гарч ирэх боловч маш их эрсдэлийг дагуулж байна. Санхүүгийн байдалдаа хяналт тавих хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал харьцангуй сайн байна. Гэхдээ стресс, бухимдалтай үедээ зүрхээ хамгаалах хэрэгтэй.

Охин:

Танилын хүрээгээ тэлнэ. Шинэхэн танилууд чинь олон талаар тус хүргэх болно. Гэвч эртний андаа доош нь хийж, удаан хугацааны сайхан харьцаагаа таслах хэрэггүй. Ажлын талбарт та зөв шийдвэр гаргаж чадна. Гэр бүлийн харилцаа, уур амьсгал жаахан тиймхэн байх бололтой. Хэрэв та ганц бие бол энэ долоо хоногт шинэ хүнтэй учирч магадгүй.

Жинлүүр:

Энэ долоо хоногт та бүхэн одтой байх болно. Сэтгэл санаа өөдрөг байж эргэн тойрондоо эерэг энерги түгээнэ. Гэр бүлийнхэндээ цаг заваа зарцуулах хэрэгтэй. Амралтын өдрүүдэд салхинд гарах зэргээр цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Ажил дээрээ та хувийн зохион байгуулалт сайтай байх тул төлөвлөсөн ажлаа төвөггүй амжуулж чадна. Бизнес эрхлэгчид ахиу ашиг олохын тулд шаргуу хөдөлмөрлөх бололтой.

Хилэнцэт:

Долоо хоногийн турш гэр бүл анхаарлын төвд байна. Таны алиа хошин зан, хөгжил хөөртэй байдал гэр бүл, эргэн тойрны хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлж чадна. Хэрэв та бизнесмэн бол шинэ төсөл эхлүүлэх, шинэ зах зээлд хөл тавих зэрэгт ээлтэй. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч, орлого нэмэгдэнэ. Эрүүл мэндийн тал дээр бага зэрэг асуудал гарч магадгүй.

Нум:

Таны хувь хүний онцлог чанар илүү тодорно. Энэ нь таны ажил хэрэгт ач тусаа өгнө. Мөн ганц бие хүмүүсийн сэтгэл татах чадвар өндөр байх тул хостой болох боломжтой. Ажлын хамт олны дунд үл ойлголцох байдал гарна. Хэрүүл маргааны үед хэтэрхий бүдүүлэг зан гаргах хэрэггүй. Хамаагүй хэлсэн үгнээсээ болж карьертаа сэв суулгаж, нэр хүндээ алдаж болзошгүй.

Матар:

Ганц бие хүмүүс маш гайхалтай хайрын романс зохионо. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэгт асуудал үүсэх бололтой. Нөхцөл байдал танаас хариуцлагатай байхыг шаардана. Биелүүлж чадахааргүй амлалт өгөх хэрэггүй. Асуудлаа бусадтай хуваалцах нь хэл ам, хов живний бай болоход хүргэнэ. Санхүүгийн бололцоондоо тохируулан эд зүйл худалдаж авах хэрэгтэй. Хүнээс мөнгө зээлэх хэрэггүй.

Хумх:

Долоо хоногийн эхээр од эрхэс таны кареьр, нэр хүндэд сайн нөлөө үзүүлнэ. Хэрэв та нэгэн хэвийн хэв маягаас залхаж байгаа бол урт хугацааны өөрчлөлтүүд таныг угтаж байна. Ажил хэрэгт ямар нэгэн саад тотгор гарахгүй. Бусадтай ойлголцоход илүү хялбар байх болно. Хосуудын харилцаа улам батжина. Эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй.

Загас:

Тааламжтай долоо хоног. Олон нийтийн арга хэмжээнд оролцох, цэвэр агаарт гарч, зугаалахад таатай. Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Гэнэтийн санал таны төлөвлөгөөг өөрчлөх магадлалтай. Сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандах нь улам хүндрүүлнэ. Хуучны, найз нөхөдтэйгээ харьцаагаа сэргээх, шинэ танилтай болоход тааламжтай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top