МУГЖ Г.Ариунбаатар талархлаа илэрхийлэв

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 06

27-хан насандаа урлагийн олимп гэгддэг П.И.Чайкавскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнд түрүүлсэн МУГЖ Г.Ариунбаатар дээрх тэмцээнд оролцоход тусалж, дэмжсэн хүмүүст талархлаа илэрхийлжээ.

Г.Ариунбаатар "Би маш их баяртай байна. Та нартаа баярлалаа. Энэ уралдаан намайг хамгийн их сорилоо. Vнэхээр хvнд байлаа. Гэхдээ би ард нь гарсаан. Тиймээ би урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн уралдаанаас анх удаагаа эх орондоо Тэргvvн байр, Алтан медалтай очихнээ. Аав ээж, элгэн садан, эрдэмтэн багш найз нехед  анддаа болон бvгдэд нь баярлалаа. Аливаа тэмцээн уралдаанд оролцход нэн чухал асуудал бол менге санхvv.

Намайг чинь сэтгэлээсээ ойлгож байнга туслаж дэмждэг ДДДДД аварга А.Сvхбат ахдаа, «Эх нутгийн иргэн» ТББ тэргvvн УИХ-ын дэд дарга , М.Энхболд ахдаа мен CMS group-ийн хамт олондоо, Монголын Цагдаагийн нийт бие бvрэлдхvvндээ, Улан-Удын театрыхандаа дахин дахин талархаж байна" гэж хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top