Европын Холбоо Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 06

Саяхан буюу 6 сарын 29-нөөс 7 сарын 2-нд Монгол Улсад зочлоод буцсан Дэлхийн хамгийн том, хамгийн нөлөөтэй байгууллага болох Европын Холбооны төлөөлөгчид ирэх 2016 онд манай оронд болох АСЕМ /Ази-Европын форум /-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ.

АСЕМ-ын асуудал хариуцсан Европын Холбооны тэргүүн зөвлөх Майкл Матиссе Улаанбаатарт болох энэхүү олон улсын арга хэмжээг олон улсад таниулах, тэдний оролцоог хангахад Европын Холбоо анхаарал хандуулж, Монголын Улсыг амжилттай зохион байгуулахап тусална гэж хэлжээ.

Майкл Матиссе тэргүүтэй Европын Холбооны төлөөлөгчид АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилтай танилцахаар 6 сарын 29-нөөс 7 сарын 2-нд Улаанбаатарт зочилж, манай Гадаад харилцааны яамны албаныхан болон АСЕМ-ын уулзалт зохион байгуулах Монголын Улсын Үндэсний зөвлөлтэй уулзахын сацуу АСЕМ-ын уулзалт болох “Шангри-Ла” зочид буудлын дотоод байдалтай танилцсан аж.

Ямартай ч, урьдчилсан мэдээллээр 2016 онд Монгол Улсад болон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад 53 орны төр, засгийн тэргүүн оролцохоос гадна гаднын 1000 гаруй сэтгүүлч, зураглаач ирэх төлөвтэй байна.      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top