Бен Аффлек шинэ найз бүсгүйтэй болов

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 06

Өнгөрөгч 6 сарын 29-нд гэр бүл болсны 10 жилийн ойн өдрийн маргааш нь Холливудын алдарт жүжигчид болох Бен Аффлек, Женнифер Гарнер нар хоёр тийш болж буйгаа албан ёсоор зарласан. Тэгвэл үүнээс хэдхэн өдрийн дараа 42 настай Бен Аффлек 2016 оны наймдугаар сарын 5-нд нээлтээ хийх “Suicide Squad” кинонд хамтран тоглож буй 25 настай Маргот Роббиг шинэ найз бүсгүйгээ болгожээ. Архи, мөрийтэй тоглоомд донтож үе үе эхнэрээ хуурдаг байсан Бен Аффлекийг “Электра”, “Эргээд 17-той” киноны од, эхнэр Женнифер Гарнер нь удаан тэвчсэний эцэст гэр бүлээ цуцлуулсан юм. Түүнтэй суухаас өмнө алдарт дуучин Женнифер Лопезтай хамтран амьдарч байсан Бен Аффлек өнгөрсөн хугацаанд дуучин бүсгүйг үе үе санагалздаг байсан нь Женнифер Гарнерт таалагдаагүй ба хамгийн сүүлд “Gone Girl” кинонд хамтран тоглосон Росамунд Пайктай унтсан нь баригдаж гэр бүл цуцлуулах хамгийн том шалтгаан болжээ.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2016 оны 10 сарын 11

Until I found this I thugoht I”d have to spend the day inside.

0  |  0
Top