Бобби Кристинагийн зургийг 100 мянган ам.доллараар зарахыг оролджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 06

Алдарт дуучин Уитни Хьюстоны ганц хүүхэд Бобби Кристина хямралд орсон байхдаа насан эцэслэсэн ч гэсэн талийгаач ээжээсээ цөөнгүй хэдэн тэрбумыг өвлөж авсан. Уитни Хьюстоныг мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барахад түүний гэр бүлийнхэн энэ үхэлд түүний экс нөхөр Бобби Брауныг буруутгаж, хар тамхинд оруулсныг шүүмжилж байв.

Уитни Хьюстон нөхөр Бобби Браунаас салсан байхдаа нас барсан ба түүний бүх өв хөрөнгийг өсвөр насны охин Бобби Кристинад өвлүүлж, цорын ганц өв залгамжлагчаар нэрлэсэн. Юутай ч, Уитни Хьюстоноос хойш түүний гэр бүлийнхэнтэй тааруу харилцаатай байгаа дуучин Бобби Браун үхлээ хүлээж буй охиныхоо асуудлаар дахин хадмуудтайгаа харилцах болсон.

Тэгвэл саяхан Бобби Браун хадмуудыгаа амьдрах найдлагагүй болсон охиных нь сүүлийн өдрүүдийг харуулсан зургийг хэвлэл мэдээллийн томоохон компанид 100 мянган ам.доллараар зарахаар явж байгааг мэдсэнээ дуулгаж, эсэргүүцлээ илэрхийлэв. Ямартай ч, Бобби Браун охин Кристинаг нь амьдрах найдлагагүй болоход өргөмөл хүү Ник Гордоныг шууд болон шууд бусаар нөлөөлсөн гэж үзэж цагдаа нараар шалгуулж байгаа юм.

Дашрамд дурдахад, Уитни Хьюстон, Бобби Браун нар амьдралаа зохиож эхлэж байхдаа Ник Гордон хэмээх хүүг өргөж авсан бөгөөд Уитни Хьюстоныг нас барж, Бобби Брауныг түүний гэр бүлийнхэнд хөөгдсөн үед Ник Гордон дүү Бобби Кристинад хайртай хэмээн өдийг хүртэл хамтдаа амьдарч байсан юм. Харин өнгөрсөн хугацаанд Ник Гордон Бобби Кристинаг хэтэрхий үл ойшоож, мөнгөнд нь болсноо нотолж байсан аж.

Юутай ч, Бобби Кристина ээж шигээ угаалгын өрөөнөөс ухаангүй олдож, эмчилгээ хийлгэж хагас дутуу ухаан орсон ч дахин сэргэх боломжгүй болтлоо тархиндаа хүнд бэртэл авсан нь тогтоогдсон юм.

Тиймээс түүнийг эмчилгээгүй өвчтнүүдийн эмнэлэгт гаргаад байгаа ба Бобби Кристинаг хар тамхи хэрэглэсэн үедээ өөрийгөө гэмтээсэн үү аль эсвэл бусдад цохиулж өөрийгөө гэмтээсэн үү гэдгийг одоо шалгаж байгаа юм.   

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.32) 2016 оны 10 сарын 11

Help, I”ve been informed and I can”t become ignroant.

0  |  0
zochin(202.21.106.154) 2015 оны 07 сарын 06

harin tiin tegeed nas bartsiimuu amid bgaamuu yer oilgomjgui yum bichih yum

0  |  0
бббб(202.21.124.131) 2015 оны 07 сарын 06

Бобби зарах гэж байсан юм уу. Хадмууд нь зарах гэж байсан юм уу. Ер ойлгохгүйнээ энэ мэдээг чинь

0  |  0
Top