“Чингис хаан” Гран-При монголчуудын ялалтаар өндөрлөлөө

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 06

  “Рио-2016” XXXI олимпийн их наадмын эрхийн оноо олгох, Олон Улсын Жүдо бөхийн холбооны “Чингис хаан” Гран-При тэмцээн  өчигдөр өндөрлөлөө. Энэхүү тэмцээнийг 2009 оноос Дэлхийн цом зэрэглэлээр дөрвөн удаа амжилттай зохион байгуулсан бөгөөд ОУЖБХ-ноос зохион байгууллаглт, чансааг өндрөөр үнэлж зэрэглэлийг нь ахиулж Гран-при зэрэглэлээр зохион байгуулах эрх олгосон билээ.

Энэ удаагийн гранпри тэмцээнд 36 орны 201 бөх /эрэгтэй 102, эмэгтэй 99/ Монголын татами дээр ур, чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Эх орондоо болсон уг тэмцээнд Монгол улсын баг тамирчид багийн дүнгээр тэргүүлж, Япон, БНХАУ хоёр, гуравдугаар байрыг эзэллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bold baatar deren(150.129.141.50) 2015 оны 07 сарын 06

sain bn bayarlala tulgaa

0  |  0
Top