“Sweetymotion”-ы Э.Ганболор “Шинэ Дэлхий” телевизийг удирдана

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 06

“Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай хамтлагийн хувьд энэ зун амарч байна. Ц.Сарнай маань шинэ хүнээ хүлээж авсан. Г.Сүндэрээ бид хоёрын хувьд ч мөн хувийн ажилдаа анхаарч байна. Г.Сүндэрээгийн хувьд 10 гаруй жил фитнесээр явж биеэ хөгжүүлсэн туршлага дээрээ үндэслээд нэвтрүүлэг бэлдэж эхэлсэн. Фитнес нэвтрүүлэг гаргахаар шаргуу ажиллаж байгаа. Миний хувьд “Шинэ Дэлхий” телевизийн гүйцэтгэх захирлын ажлаа аваад удаагүй. Өөрийнхөө хэмжээнд дахин нэг урлагийн салбар руу шилжиж орсон. Миний хувьд дуулахын хажуугаар ток шоуны хөтлөхийг битүүхэндээ мөрөөддөг байсан. Хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн ток шоутай болно гэж битүүхэндээ бодсоор ирсэн. Энэ мөрөөдөл минь 2015 онд биелэх гэж байна. Он гарсаар телевизийн салбарын найз нөхөд, хамтран ажиллагсдаас багагүй санал ирсэн” хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zoloo(182.160.33.177) 2015 оны 07 сарын 06

tsug fintessdeh iumsan

0  |  0
Top