Д.Сумъяа ”Универсиад”-ын аварга боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

Монголын Жүдо Бөхийн Холбооны Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Сумъяа оюутны Универсиад наадмын алтан медалийг хүртлээ.

Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Хорватын Андреа Бекичийг 2 мин 55 секундэд цэвэр хожсон бөгөөд өрсөлдөгчөөсөө хоёр вазари үнэлгээ авснаар дэлхийн наадамд түрүүллээ.

Ингэснээр тэрбээр гурав хоногийн дотор хоёр өөр тэмцээнд түрүүлж байна. Монгол Улсын баг тамирчид түүний медалийн ачаар 13 дугаар байр руу дэвшсэн юм.

Gwangju-2015 оюутны Универсиад наадмын аварга ОУХМ Д.Сумьяа энэхүү тэмцээнд түрүүлсэн Монголын гурав дахь жүдочоор бүртгэгдлээ. Түүнээс өмнө гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар Монголын жүдочдоос анхлан Универсиад наадамд түрүүлж байсан бол араас нь Мөнхбаатарын Бундмаа алтан медаль хүртэж байсан түүхтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top